2022
Би Түүнийг дахин харна гэдгээ мэднэ
2022 оны 7-р сар


“Би Түүнийг дахин харна гэдгээ мэднэ,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 7-р сар.

Уриа болон би

Өсвөр үеийнхэн Залуу эмэгтэйчүүдийн болон Аароны санваарын чуулгын урианы үгсийн дагуу хэрхэн амьдарч байгаагаа хуваалцав

Би Түүнийг дахин харна гэдгээ мэднэ

“Би ариун сүмийн адислалууд, сайн мэдээний үүрдийн баяр баясгаланг хүлээн авах шаардлагыг хангана.”

залуу эрэгтэй

Их Эзэн бидэнд бие биенээ хүчирхэгжүүлж, дэмжиж туслах боломж олгохын тулд гэр бүлийг өгсөн гэдэгт би итгэдэг. Их Эзэн мөн биднийг ганцаардуулахгүйн тулд гэр бүлийг өгсөн. Харин аав маань өөд болоход би маш их ганцаардаж билээ. Би аавтайгаа маш ойр дотно байсан бөгөөд түүний байнга үзүүлдэг үлгэр дуурайл түүнтэй хамт алга болсон юм. Надад уйлахаас өөр хийж чадах зүйл үлдээгүй юм шиг санагдсан.

Гэвч нэг шөнө би залбирахаар шийдэв. Ганцаараа биш гэдгийг Сүнс надад хэлэхийг би зүрх сэтгэлдээ мэдэрсэн юм. Би авралын төлөвлөгөөг мэднэ. Есүс Христийн Цагаатгалын ачаар би аавтайгаа дахин уулзах боломжтой. Гэр бүлүүд үүрд хамт байж чадна гэх мэдлэг миний хувьд маш чухал. Эцэг эх маань ариун сүмд лацдан холбогдсон учраас бид мөнхийн гэр бүл байж чадна гэдгийг би мэднэ.

12 хүрэхдээ би нас барагсдын төлөө баптисм хүртэхийн тулд ариун сүмд анх удаа орохоор төлөвлөж байсан юм. Гэвч цар тахлын улмаас ариун сүмүүд хаагдсан. Би ариун сүмд анх удаагаа орж, баяр баясгаланг мэдрэхийг тэсэн ядан хүлээж байна.

Ах минь эхнэртэйгээ лацдан холбогдоход би ариун сүмийн гадаа үлдэж билээ. Гэхдээ гаднаас нь ч гэсэн би сэтгэл зүрхэндээ сайхан мэдрэмжийг мэдэрсэн. Тиймээс дотор нь ямар мэдрэмж хүлээн авахаа би төсөөлж байна. Гэр бүлийнхэн маань надад ариун сүм бол Бурханы бидэнд зориулан бэлдсэн төгс төлөвлөгөөнд баясах газар гэж хэлсэн.

Би мөн бошиглогчдын сургаалаас ариун сүмд ариун нандин гэрээ байгуулдаг гэдгийг мэдсэн. Ариун сүмд байгуулдаг гэрээ бүр амин чухал юм. Би ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ авсан, үүнийгээ ашиглахыг тэсэн ядан хүлээж байна. Мөн хэзээ нэгэн цагт би ирээдүйн эхнэртэйгээ лацдан холбогдож, өөрийн гэсэн мөнхийн гэр бүлтэй болно гэдгээ мэднэ.

Зохиогч нь Мексикийн Кулиаканд амьдардаг.