2022
Ариун сүмийн гэрээнүүдэд бэлтгэх нь
2022 оны 7-р сар


“Ариун сүмийн гэрээнүүдэд бэлтгэх нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 7-р сар.

Уриа болон би

Өсвөр үеийнхэн Залуу эмэгтэйчүүдийн болон Аароны санваарын чуулгын урианы үгсийн дагуу хэрхэн амьдарч байгаагаа хуваалцав

Ариун сүмийн гэрээнүүдэд бэлтгэх нь

“Би … ариун нандин гэрээг байгуулж, сахин, ариун сүмийн ёслол, адислалуудыг хүлээн авна.”

Зураг
ариун сүм

Ариун сүмийн дэргэд цугларсан хүмүүсийн гэрэл зураг; тэнгэрийн гэрэл зургийг Getty Images-ээс авав

Би ариун сүмд орох дуртай! Ариун сүмийн ачаар би мөнхийн гэр бүлтэй болж, Израилыг цуглуулахад тусалж, сүнслэг өдөөлт, тайтгарлыг хүлээн авч чадна.

Манай гэр бүлийн нүүж орсон шинэ байшин ариун сүмтэй маш ойрхон байсанд би талархсан. Унтлагын өрөөнийхөө цонхоор би ариун сүмийн төгс дүр зургийг хардаг. Өдөр бүр ариун сүмийг харах нь мөнхийн гэрээнүүд байгуулахад өөрийгөө бэлтгэхийг надад сануулдаг.

Ариун сүмд байгуулах гэрээнүүддээ бэлтгэж, эдгээр гэрээг байгуулахад нь хөшигний цаана байгаа хүмүүст туслах нь ч бас үнэхээр чухал юм. Би ариун сүмийн тухай уншиж, илүү олон гэрээ байгуулахын тулд аль болох бэлтгэлтэй байхыг хичээдэг. Ах маань саяхан хишиг хүртсэн бөгөөд энэ нь түүний хувьд маш онцгой үйл явдал байв. Түүний ямар их баярлаж байгааг хараад би ч гэсэн тэр адислалуудыг хүлээн авахыг хүсэж байгаагаа мэдэрсэн!

Хэдийгээр цонхны маань цаахна ариун сүм байгаа ч би үүнийг зүгээр л нэг байдаг зүйл гэж хүлээж авахыг хүсэхгүй байна. Тиймээс би ямар ч үед, ариун сүмд орохуйц зохистой байхаар амьдрахыг хичээдэг.

Цар тахлын үед ариун сүмүүд хаагдахад энэ нь удаан хугацаанд үргэлжлэхгүй гэдэгт би итгэж байсан. Харин эцэст нь анх удаагаа ариун сүм рүү эргэж очсон нь миний хувьд үнэхээр онцгой үйл явдал байв. Хэсэг хугацаанд тэнд очоогүй учраас би сандарч байсан ч дотор нь оронгуут надад байх газраа ирсэн мэт мэдрэмж төрж, Сүнсийг мэдэрсэн.

Надад ариун нандин газруудын талаар гэрчлэл байдаг бөгөөд Тэнгэрлэг Эцэгтэйгээ өөр олон гэрээ байгуулахыг би тэсэн ядан хүлээж байна.

Зохиогч нь АНУ-ын Айдаход амьдардаг.

Хэвлэх