2023
Холбогдох
f2023 оны 1-р сар


“Холбогдох,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 1-р сар.

Холбогдох

Тожонирина Р.

17 настай, Мадагаскар

Залуу эрэгтэй

Зургийг Валисоа Ракото

Намайг Тожонирина гэдэг. Би Мадагаскар улсын нийслэл Антананарив хотод амьдардаг. Би намуухан дуу хөгжим сонсох, ном унших, сагс, хөл бөмбөг тоглох дуртай.

Би найман настай байхдаа баптисм хүртэхээр шийдсэн юм. Намайг усанд булхуулах үед би Сүнснээс ирсэн онцгой баяр хөөрийг мэдэрсэн. Баптисмын дараа удалгүй ээж минь өнгөрч билээ. Би уйтгарлан гуньж, сэтгэлээр унан, бачимдаж байсан. Ээжийгээ алдахад ямар санагддагийг ямар ч хүүхэд мэдэх ёсгүй.

Гурван жилийн дараа бид ариун сүм рүү явж, гэр бүлээрээ лацдан холбуулсан. Тэр өдөр Сүнсний онцгой мэдрэмж дахин төрсөн бөгөөд ээж минь ариун сүмд миний хажууд байна гэж надад санагдсан. Би ээжийгээ хэзээ нэгэн цагт дахин харна гэдэгт итгэдэг.

Би ариун сүмд мэдэрсэн зүйлээ үргэлж санаж байхыг хичээдэг. Би судраас уншин, ариун сүмийн адислалуудын талаар суралцсанаар Сүнсийг өөртөө хадгалдаг. Дэлхийнхний үгс намайг будилуулахыг хичээх үед би судруудыг судлан, бошиглогчдын үгсэд итгэн найддаг. Тэдгээр нь намайг урамшуулж, итгэлийг минь бэхжүүлдэг.