2023
Хатуу газарт баригдсан
f2023 оны 1-р сар


“Хатуу газарт баригдсан,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 1-р сар.

Бат бөх суурь

Хатуу газарт баригдсан

Зураг
Усны уян хоолой барьсан залуу эмэгтэй

Зураг чимэглэлийг Эмили Жонс

Би гэрийнхэнтэйгээ хамт байшингийнхаа цементэн суурийг усалж байхдаа бүр гайхаж орхив. Надад утгагүй зүйл хийж байгаа мэт санагдаж байлаа. Байшингаа услах талаар хэн ч өмнө нь сонсож байгаагүй биз дээ? Биднийг АНУ-ын Техас муж руу нүүхэд хөрш маань уг бүсэд бид байшингийнхаа суурийг услах хэрэгтэй байдаг, ингэснээр цаг агаараас болж байшин нь доош сууж, цууралт үүсдэггүй гэж тайлбарласан юм. Тиймээс би байшингаа усалсан. Ингэх нь надад солиотой зүйл хийж байгаа мэт санагдаж байлаа.

Ингэж услах нь хэсэг хугацаанд тустай байсан боловч яваандаа байшинд маань цууралт үүсэж эхлэв. Тун удалгүй бид байшин маань хатуу газарт баригдаагүйг олж мэдсэн юм. Бидний байшин хог булдаг байсан газарт баригдсан байсан ба булагдсан хогонд цаг хугацааны явцад задрал явагдсанаар байшин маань доош сууж эхэлсэн байна. Бид сууриа усалж байсан хэдий ч байшинд минь цууралт үүссээр байлаа. Тиймээс удалгүй бид тэндээс нүүсэн юм.

Энэ туршлага надад Есүс Христийн сайн мэдээний хатуу бөх суурин дээр сүнслэг сууриа барьж босгохын чухал ач холбогдлыг сануулдаг. Надад сайн мэдээний талаар баттай итгэл үнэмшлийг мэдэрч байгаагүй цаг мөчүүд бий. Итгэхийг сонгосноор би сайн мэдээний хатуу бөх суурин дээр өөрийн гэрчлэлийг босгох хүртлээ итгэлийнхээ “суурийг усалсан” билээ. Би Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахыг сонгосноор цуурч эвдрэхгүй бат бөх суурийг тавьсан.

Анн Ж., АНУ, Мэриланд муж

Хэвлэх