“Христтэй илүү адил,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 1-р сар.
Христтэй илүү адил
Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн нэг хэсэг нь сүнслэг байдал, нийгэм, бие бялдар, оюун санааны хувьд өсөж хөгжсөнөөр Христтэй илүү адил болохыг хичээх явдал юм (Лук 2:52-ыг үзнэ үү). Тавьсан зорилго дээрээ ажиллах нь бодож байгаа шиг чинь хэцүү байх шаардлагагүй гэдгийг та мэдэхгүй байж магад. Дэлхий даяарх өсвөр үеийнхэн хэрхэн Христтэй илүү адилхан болон өсөж хөгжиж байгааг үзнэ үү.
Сүнслэг байдлын тал дээр
Нэр: Каталина
Байршил: Чили
Зорилго: Өдөр бүр судруудыг судалж, залбирах
“Би залбирснаар Сүнстэй ойр байхыг хичээдэг. Орондоо орохоосоо өмнө би орой болгон залбирч, судраа уншдаг. Би судруудыг илүү сайн ойлгохын тулд их хичээж байгаа. Өдөр бүр уншиж, залбирах үедээ би амар амгаланг бас Бурханд илүү ойр байгаагаа мэдэрдэг.”
Нийгмийн тал дээр
Нэр: Райса
Байршил: Самоа
Зорилго: Ангийнхаа залуу эмэгтэйчүүдийг илүү сайн мэддэг болох
“Би тойргийнхоо залуу эмэгтэй бүрийн нэрийг мэддэг байсан ч тэдний хэн болохыг, юунд дуртайг мэддэггүй байсан. Тиймээс би залуу эмэгтэй бүртэй нэг нэгээр нь танилцаж эхлэн, над шиг бүрэг хүн тэдэнтэй маш олон талаараа ижил болохоо олж мэдэх сайхан байсан. Тэднийг мэддэг болохын тулд илүү их цаг гаргах тусам би Тэнгэрлэг Эцэгийн нүдээр энэ гайхалтай залуу эмэгтэйчүүдийг илүү сайн харсан.”
Бие махбодын тал дээр
Нэр: Юүжийн
Байршил: Кени
Зорилго: Хөл бөмбөг тоглох чадвараа сайжруулах
“Би өнгөрсөн сард хэсэг найзтайгаа дадлага хийж эхэлсэн. Бурхан биднээс амьдралыг ганцаараа туулаасай гэж хүсдэггүй гэдгийг ойлгоход энэ туршлага надад тусалсан юм. Бид Аврагчтай адил болох гэсэн зорилгодоо найзуудаа элсүүлж болно. Амжилт гаргахын тулд бид нэг нэгэндээ хэрэгтэй гэдгийг Тэр мэддэг. Хэрэв бид итгэлтэйгээр залбирвал Тэрээр хамгийн сайнаараа байхад бидэнд туслах хүмүүсийг бидний амьдралд авчрах болно.”
Оюун санааны тал дээр
Нэр: Жаксон
Байршил: АНУ, Каролина мужийн өмнөд хэсэг
Зорилго: Урт хугацааны: Хэзээ нэгэн цагт хоол хийж худалддаг машинтай болох; богино хугацааны: Хоол хийж сурах
“Би Залуу эрэгтэйчүүдийн нэг удирдагчдаа хоол хийж худалддаг машинтай болох зорилготой байгаа талаараа хэлсэн. Тэр “Жил болгон би хичээлийн жилийг угтсан үдэшлэг хийдэг. Чи үдэшлэгийн үеэр манайд ирж, хоол хийж өгөх үү?” гэлээ. Тэгээд би тэднийд очиж, хоол хийж өгсөн. Би 45 минутын дотор 50 орчим зайдас, бургер хийсэн. Би чуулгынхаа эрэгтэйчүүдтэй хамт байхдаа дуртай байсан ба энэ үеэр хүмүүс намайг магтаж, сайхан үгс хэлж байв. Би олон зүйл сурсан.