2023
Есүс Христийн чамайг хүчирхэгжүүлдэг 4 арга зам
f2023 оны 1-р сар


“Есүс Христийн чамайг хүчирхэгжүүлдэг 4 арга зам,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 1-р сар.

Есүс Христийн чамайг хүчирхэгжүүлдэг 4 арга зам

Би Христээр дамжуулан бүгдийг хийж чадна.
Филиппой 4:13

кайрн

Дэлхий даяарх Христэд итгэгч хүмүүс “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна” (Филиппой 4:13) гэдэг судраас баяр хөөрийг олдог билээ.

Зарим хүн үүнийг сонсоод, ямар ч шалгалтад тэнцэж, ямар ч тэмцээнд хожиж мөн бүх мөрөөдөл нь биелнэ гэсэн утгатай гэж бодож болох юм. Гэхдээ энэ судар тэгж заагаагүй юм.

Үүнийг төлөөлөгч Паул шоронд хоригдож байхдаа бичсэн. Шоронд байхдаа Паул олон зүйлийг хийж чадахгүй байсан ч Есүс Христ өөрийг нь хамгийн чухал зүйлсийг хийхэд хүчирхэгжүүлнэ гэдгийг мэдэж байв.

Чиний хувьд ч энэ нь мөн адил юм!

1. Христ чамайг аливааг мэдэхэд хүчирхэгжүүлдэг

Есүс Христ чамд үнэнийг олж мэдэх хэд хэдэн чухал арга замыг өгсөн. Тэрээр бид бүгдэд үргэлж залбиран (3 Нифай 18:18-ыг үзнэ үү) мөн аль нь үнэн болохыг мэдэхийн тулд асуу (Моронай 10:4–5-ыг үзнэ үү) хэмээн заасан. Түүнчлэн чи судруудыг судалснаар аль нь үнэн эсэхийг олж мэдэж чадна.

Залбирах, судраас судлах зэрэг нь чиний амьдралд Сүнсийг авчрах болно. Сүнс “оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь” (Сургаал ба Гэрээ 8:2) ярьж, “оюуныг чинь гэгээрүүлж,” “сүнсийг чинь баяраар дүүргэх” (Сургаал ба гэрээ 11:13) болно.

Эдгээр арга замаар чи “Түүнийг сонсож,” тухайлбал Аврагчийн үгсийг сонсож, Түүний юу хэлснийг дагаж чадна. “Энэ амьдралд амжилт, аз жаргал, баяр баясгаланг олж авах загвар”1 бол энэ юм гэж ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон заасан юм.

2. Христ чамайг хийхэд хүчирхэгжүүлдэг

Зарлигуудыг сахихад мөн амар амгалан, аз жаргалд хөтөлдөг сайн сонголтуудыг гаргахыг хичээх үед чамд хүч чадал ирдэг. Эдгээр сонголтыг хийхэд хэцүү байх үед ч Есүс Христ чамайг хүчирхэгжүүлдэг. Заримдаа чи бурууг сонгож болох юм. Аз болоход, Аврагчийн Цагаатгал наманчлалыг боломжтой болгодог. Есүс Христийн ачаар чи цэвэр ариун болж, баяр хөөрийг олж чадна. Тэрээр өдөр бүр чамайг “илүү сайн үйлдэж, илүү сайн байхад2 хүчирхэгжүүлж чадна.

3. Христ чамайг даван туулахад хүчирхэгжүүлдэг

Паул шоронд байхдаа, “Би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан юм.

Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд би суралцсан” (Филиппой 4:11–12) хэмээн бичжээ.

Өөрөөр хэлбэл, Христээр дамжуулан өөрийн бэрхшээл, асуудлыг даван туулж, тэдгээрээс суралцаж чадна гэдгээ Паул мэдэж авчээ. Есүс Христ үүнтэй адил үйлдэхэд таныг хүчирхэгжүүлж чадна.

Аврагч “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг” тэвчсэн. Тэрээр “өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд” (Алма 7:11–12) Өөр дээрээ бидний сул дорой байдлуудыг авсан билээ. Чи юутай ч тулгарсан байсан, Есүс Христ өөрөө бие даан тэвчиж, биелүүлэх боломжгүй зүйлсийг хийхэд чинь хүчирхэгжүүлэх болно.

4. Христ чамайг хэн нэгэн болоход хүчирхэгжүүлдэг

Есүс Христ амилуулалтыг бид бүгдэд бодитой болгож өгсөн бөгөөд нүглээ наманчлан, шаардлагатай ёслолуудыг хүлээн авч, тэдгээртэй холбоотой гэрээнүүдийг сахидаг хүмүүст мөнх амьдралыг хүлээн авах боломжтой болгосон. Христгүйгээр бид Тэнгэрлэг Эцэгийн хамгийн их хүсдэг зүйл болох Түүнтэй болон Түүний Хүү Есүс Христтэй илүү адил болж, Тэдэнтэй хамт мөнхөд амьдрах хүслээ гүйцэлдүүлж чадахгүй.

Есүс Христ

Чи Есүс Христийн талаар суралцаж, Түүнд итгэж, найдаж мөн Түүний жишээг дагаснаар Түүнтэй илүү адил болж чадна. Энэ нь илүү их итгэл, найдвар тээж, энэрч хайрлан, тэвчээртэй, даруу байж, цэвэр ариун, дуулгавартай амьдрахад чамайг хөтлөх болно. Эдгээр нь бүгдээрээ Аврагчийн мөн чанарууд юм.

Чамайг Есүс Христийг дагахаар хичээх үед Тэрээр хүрч чадах чадавхдаа хүрэхэд чинь чиглүүлэх найдвар, гэрэл чинь байх болно. Мөн чи Паулын хамтаар, “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна” хэмээн хэлж чадах болно.