2023
Цайнаас үүдсэн бэрхшээл
f2023 оны 1-р сар


“Цайнаас үүдсэн бэрхшээл,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 1-р сар.

Бат бөх суурь

Цайнаас үүдсэн бэрхшээл

Өвлийн нэг өдөр би Алис, Трэвор гэдэг 2 найзтайгаа сургуулийнхаа гадаа алхаж байхдаа “Цай зарж байна” гэсэн зарыг харав. Трэворын сэтгэл хөдөлж, бид хоёрт аяга цай худалдаж авч өгье гэв. Би “Үгүй ээ, баярлалаа” гэлээ.

Трэвор цай авч өгье гэж надад өдөр бүр хэлж байсан боловч би уухгүй гэж хэлсээр байсан. Тэр эцэст нь надаас яагаад цай уухгүй байгаа талаар асуусан юм. Би түүнийг ойлгоно байх гэж найдан, Мэргэн ухааны үгийн талаар ярилаа. Гэвч тэр үүнийг том шоглоом болгосон юм. Тэр надаар Мэргэн ухааны үгийг зөрчүүлэхийг оролдов.

“Чи ямар мансууруулах бодис хэрэглэж байгаа биш. Ганц аяга цай ямар ч хор хөнөөлгүй шүү дээ!” гэж тэр хэлэв.

Дараагийн долоо хоногт тэр найзуудтайгаа хамт намайг бүр их шоолж эхэлсэн юм. Надад хэцүү байсан ч ичсэн мэт төрх гаргахгүй байхыг би хичээж байлаа.

Яваандаа тэд гаргаж байгаа үйлдэлдээ гэмшиж, намайг шоолохоо болив. Нэг өдөр багш маань “Чи үргэлж шашин болон итгэлийнхээ үлгэр жишээг харуулж байсан. Би чамаар бахархаж байна” гэж хэлсэн юм.

Би ч бас өөрөөрөө бахархаж байна. Энэ нь байнга амар байдаггүй ч би жишгээ бууруулаагүйнхээ төлөө адислагдах болно гэдгээ мэднэ.

Никол М., Нэгдсэн улс, Вэст Мидландс муж