“Эцэг эх минь надад заримдаа хэт шүүмжлэлтэй хандаад байх шиг санагддаг. Би үүнд хэрхэн хүндэтгэлтэйгээр хариу үзүүлэх вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 1-р сар.
Асуулт ба хариулт
“Эцэг эх минь надад заримдаа хэт шүүмжлэлтэй хандаад байх шиг санагддаг. Би үүнд хэрхэн хүндэтгэлтэйгээр хариу үзүүлэх вэ?
Цагийг хамт өнгөрүүл
Эцэг эх чинь чамд хайртай бас чамайг амжилттай байгаасай гэж хүсэж байгаа учраас зөвлөгөө өгч, засаж залруулдаг. Хүмүүжүүлж буй арга нь шударга бус санагдах үед эцэг, эх хоёрынхоо аль нэгэнтэй нь хоёулаа тайван байгаа үедээ ярилцах цаг гарга. Хоол хийх, дасгал хийх зэрэг хоёулаа хийх дуртай ямар нэгэн зүйлээ хамт хийж байхдаа ийн ярилцах цаг гаргаж болно. Энэ нь ярилцлагадаа Сүнсийг урихад тусалдаг.
Ребека М., 17 настай, АНУ, Мэриланд муж
Тэд чамд хайртай гэдгийг санаарай
Эцэг эх чинь чамд хайртай болохоор л чамайг хүмүүжүүлж, зөвлөгөө өгч байгаа гэдгийг санах юм бол тэдний хүмүүжүүлж буй аргыг хүлээн зөвшөөрөхөд илүү амархан байдаг. Хүндэтгэлтэй хандаж, даруу байхын тулд Сүнснээс тусламж хүсэн, товч залбирах нь тэдэнтэй илүү сайн харилцахад туслах болно.
Лоорэн М., АНУ, Техас муж
Үнэнч шударга байдал эдгэрлийг авчирдаг
Шударгаар сайн ярилцах нь бүх л төрлийн зөрчилдөөнийг шийдвэрлэж чаддаг. Эцэг эхтэйгээ хамт суугаад ярилц. Тэдэнд юунд гомдсоноо хэлж, тэднийг юу гунигтай, сэтгэл дундуур болгодог талаар нь сонс. Хамтдаа илүү их цагийг өнгөрөөж, хоорондын харилцаа болон гэр орондоо хайр, амар амгаланг бий болго. Уурласан үедээ зүрх сэтгэлийг чинь тайвшруулахыг Тэнгэрлэг Эцэгээс гуй.
Рафаэла П., 17 настай, Бразил улс, Сан Пауло хот
Тэдэнд хайртайгаа хэл
Чамд хэцүү байсан ч хүндэтгэсэн байдлаар хариу өгч болно. Эцэг эхдээ хайртай, тэдэнд санаа тавьдгаа мөн тэднийг өөрт чинь хайртай гэдгийг мэддэгээ хэл. Тэдний хэлж байгаа зүйл чиний сэтгэл санаа, сүнслэг байдал, оюун санаанд нөлөөлдөг гэдгийг тэдэнд мэдүүл. Тогтмол залбир. Тэнгэрлэг Эцэг чамд гарцаагүй туслах болно.
Велли С., 13 настай, Ангол улс, Луанда хот
Тэд чиний чадавхыг хардаг
Бурхан биднээс хамгийн сайнаараа байхыг хүсдэг бөгөөд бидний үнэн бодит чадавхыг харж чаддаг. Тийм учраас Тэр биднээс ихийг шаарддаг. Эцэг эх чинь ч бас чиний чадавхыг хардаг бөгөөд чамд бүх сайн сайхныг мөн чамайг амжилт гаргаасай гэж хүсдэг! Тэд чиний өсөлт хөгжлийг дэмжихдээ төгс биш байж магадгүй, чи ч гэсэн үүнд хүрэхдээ төгс биш юм. Эцэг эхтэйгээ үнэн шударгаар, хайрын үүднээс ярилц. Сүнс ойлголтод хүрэхэд чинь чамайг чиглүүлэх болно.
Брүүк Т., 18 настай, АНУ, Аризона муж
Даруухан сонсогч бай
Сүүлийн үед би илүү сайн сонсогч байхыг хичээж байгаа. Би тэдний өөдөөс хэрэлдэж, эсэргүүцэхийн оронд хэлж байгаа зүйлийг нь чимээгүй сонсохыг хичээдэг. Энэ нь их тэвчээр, даруу байдлыг шаарддаг ч, ингэх нь эцэг эхтэйгээ харилцах харилцааг маань бэхжүүлж, хэн хэнээ илүү ойлгох боломжийг олгодог.
Ками К., 18 настай, АНУ, Юта муж