“Тэр мэргэд хэн байсан бэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 1-р сар.
Нүдээ олсон хариулт
Тэр мэргэд хэн байсан бэ?
Судруудад Аврагчийг хайн “дорно зүгээс мэргэд [ирсэн]” (Maтай 2:1) хэмээн өгүүлдэг. Мэргэд гэдэг үг нь magi гэдэг перс үгээс гаралтай. Бидэнд энэ мэргэд хэн болох талаар тодорхой зүйл хэлэгдээгүй ч, бидэнд хэлэгдсэн зүйлсээс бид тэдний талаар цөөн зүйлийг мэддэг гэж хэлж болно.
Энэ мэргэд гурван бэлэг авчирсан учраас гурван мэргэн хүн байсан гэж хүмүүс бодсоор ирсэн. Гэхдээ хэдэн мэргэн хүн байсан нь сударт тодорхой байдаггүй. Тэд түүнчлэн Есүсийг нялх байхад нь биш, харин жаахан хүүхэд байхад нь зочлон ирсэн гэж бид ойлгодог (Матай 2:11-ийг үзнэ үү).
Энэ мэргэд зөв шударга хүмүүс байсан бөгөөд Мессиа төрөх талаарх зарим бошиглолын талаар мэдэж байсан харагддаг. Тэд Их Эзэний хүмүүсийн төлөөлөл байсан байж болох юм. Тэд Бурханы Хүүг хичээнгүйлэн хайсан бөгөөд Түүн дээр Сүнсээр хөтлөгдөн иржээ. Тэд Түүнд бэлэг авчирсан ба өөрсдийн хүмүүст Түүний төрснийг гэрчлэхээр буцсан байдаг. Мөн уг хүүг хаана байгааг Херодод хэлэхгүй байхыг сэрэмжлүүлсэн зүүдийг тэд зүүдэлсэн.
Тэдний итгэлтэй, хичээнгүй байдал Аврагчид илүү ойртох бидний хувийн аянд сэтгэл хөдлөм жишээ болж чадна.