“Миний тунгаан бодож суух дуртай … газар,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 1-р сар.
Миний тунгаан бодож суух
дуртай газар
Чамд аливааг тунгаан бодож суух дуртай газар байдаг уу?
Тунгаан бодох үедээ чи аливааг мөнхийн талаас нь илүү их хардаг. Өдөр тутмын амьдралын уруу таталт, үймээн самуунаас үүдэлтэй стресс, төөрөгдлөөс толгойгоо сэргээснээр энэ нь сэтгэл санааны эрүүл мэндээ сайжруулахад мөн тусалдаг. Зарим хүнд тунгаан бодож суух дуртай онцгой газар байдаг. Өсвөр үеийнхний хуваалцсан, тунгаан бодож суух зарим газрыг үзнэ үү!
Тунгаан бодох: Тунгаан бодох гэдэг нь сайн мэдээний талаар суралцаж, бодох зуураа оюун ухаан, зүрх сэтгэлээ Ариун Сүнсний өдөөлтөд нээж өгөхийг хэлдэг. Үнэнийг хэлэхэд, тунгаан бодох нь илчлэлт эрэлхийлэх үедээ сүнслэг ажил хийхийг чамаас шаарддаг. Мөн хаана ч тунгаан бодож болно.
Усан дээр
Би нуур, далай гэх мэт ямар нэг усан дээр байхдаа тунгаан бодох дуртай. Энэ зурагт би өвөөгийнхөө завин дээр байна. Ялангуяа нар мандах юм уу жаргах үед би Сүнстэй ойр байгаагаа мэдэрдэг учраас би тэнд байх дуртай. Би тэнд сүнслэг өдөөлтийг хүлээн авдаг ба хамгийн сайхан санаанууд тэнд байхад төрдөг.
Мэйси М., 16 настай, АНУ, Техас муж
Ганцаараа байх цагийг ол
Миний хувьд тунгаан бодох хамгийн шилдэг орчин бол ганцаараа байх үе юм. Би усанд орохдоо эсвэл судраас судлах үедээ гэртээ чимээгүй газарт дандаа тунгаан боддог. Би дугуй унаж, заримдаа Ирээд, Намайг дага подкаст сонсдог. Бас үзэсгэлэнт байгальд ганцаараа тунгаан бодох цагийг би өөртөө гаргадаг.
Грант Р., 14 настай, АНУ, Техас муж