2023
Дуу хөгжмийн үйлчлэлээр дамжуулан баяр баясгаланг олох нь
f2023 оны 1-р сар


“Дуу хөгжмийн үйлчлэлээр дамжуулан баяр баясгаланг олох нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 1-р сар.

Бат бөх суурь

Дуу хөгжмийн үйлчлэлээр дамжуулан баяр баясгаланг олох нь

Төгөлдөр хуур тоглож буй залуу эрэгтэй

Зураг чимэглэлийг Эмили Жонс

Би 7 настай байхдаа төгөлдөр хуурын хичээл авч эхэлсэн. Эхэндээ надад хөгжмийн ноотыг уншиж, хичээлийн турш анхааралтай байхад хэцүү байдаг байлаа. Би төгөлдөр хуур тоглох дадлага хийх дургүй байв.

Тэгтэл ээж минь намайг өөрийнхөө баптисм дээр “Намайг баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 53) дууг тоглохыг хүсэв. Энэ нь миний хувьд сүм дээр анх удаа тоглосон явдал байлаа. Би сандарч байсан ч тоглосныхоо дараа өөрөөрөө бахархаж билээ.

Удалгүй би хичээл сургууль гээд завгүй болж, төгөлдөр хуур тоглож сурахаа болихыг хүссэн ч аав, ээж хоёр намайг үргэлжлүүлэн сурахыг урамшуулсан. Хэрвээ үргэлжлүүлэн тоглох юм бол чи Их Эзэнд үйлчлэхдээ баяр хөөрийг мэдрэх болно гэж тэд хэлэв.

Тэр цагаас хойш би төгөлдөр хуур тоглох дуртай болсон. Би ариун ёслолын цуглаан дээр тоглож эхэлсэн ба намайг 12 нас хүрэх үед тойргийн төгөлдөр хуурчаар албан ёсоор дуудсан юм. Би ямар их баяртай байсан гээч! Би Хүүхдийн хэсгийн үзүүлбэрүүд дээр тоглож, бас тойргийн чуулган, онцгой уулзалтын үеэр тойргийн найрал дууг дагалдан тоглосон. Намайг бүр гадасны найрал дууны төгөлдөр хуурчаар дуудаж, би гадасны чуулганы үеэр тоглосон юм.

Хамгийн сайнаараа хичээхэд урамшуулсанд нь би аав, ээж хоёртоо талархдаг. Тэнгэрлэг Эцэгийн надад өгсөн авьяас чадварын төлөө би Түүнд мөнхөд талархах болно. Би өөрийн авьяасыг номлолдоо болон өөр бусад үйлчлэлдээ ашиглах боломжтой байна гэдгээ мэднэ. Би Их Эзэнд үйлчлэхдээ үнэхээр баяр хөөрийг олдог.

Жайл С., Филиппин улс, Үндэсний капитал бүс