2012
Есүс Христ надад зөвийг сонгохыг заадаг
2012 оны дөрөвдүгээр сар


Хүүхдийн Хэсгийг гэртээ авчрах нь

Есүс Христ надад зөвийг сонгохыг заадаг

Хүүхдийн Хэсгийн энэ сарын сэдвийн тухай илүү ихийг мэдэхийн тулд та нар энэ хичээл болон үйл ажиллагааг ашиглаж болно.

Таннерын хувьд Христийн Амилалтын баяр энэ жил өөр байх болно. Өвөө нь өөд болсон учраас Таннер энэхүү онцгой өдрийг өвөөтэйгөө хэзээ ч дахин тэмдэглэхгүй болжээ.

Харин Христийн Амилалтын Баярыг Хүүхдийн Хэсэгтээ тэмдэглэнэ гэдгийг Таннерт хэлсэн ажээ. Учир нь Христ амилсан шүү дээ! Түүнийг амилахад Сүнс нь биетэйгээ үүрд дахин нэгдэж, хэзээ ч үхлийг дахин үзэхгүй болсон юм. Есүс амилсан учраас нэгэн цагт хүн бүр, түүний дотор өвөө нь амилах болно гэдгийг Таннер мэдсэн ажээ.

“Есүс, бидний найз Есүс амилсан. Баяр баясал бидний зүрх сэтгэлийг дүүргэлээ; Тэр дахин амьд!” хэмээн дуулдаг Христийн Амилалтын Баярын дуу Таннерын зүрх сэтгэлийг догдлуулжээ.1 Taннер энэхүү сайхан мэдээг хүн бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Тэрээр Христийн Амилалтын Баярын өмнө хөршүүдийнхээ хаалган дээр хаврын цэцгийн жижигхэн баглааг Есүсийн Амилалтын тухай судрын шүлэгтэй хамт тавихаар шийдсэн гэнэ. Хөршүүд нь Христийн Амилалтын өглөө түүний бэлгийг олоод нүүрэнд нь хэрхэн инээмсэглэл тодрохыг тэр төсөөлөн бодлоо.

Эшлэл

  1. “Есүс Амилсан,” Children’s Songbook, 70.