2012
Санал зөвлөмж
2012 оны дөрөвдүгээр сар


Санал зөвлөмж

Хэрэгтэй луужин

Лиахона бол амьдралын маань чиглүүлэгч мөн. Үүнтэй байхад би хэзээ ч төөрөхгүй. Сүмийн сэтгүүлийг уншсан хүн бүр өөрт хэрэгтэй зүйлийг олж чадна гэдэгт би итгэдэг. Би Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгч бөгөөд хүүхдүүд сэтгүүл дээр гарсан хүүхдүүдийн түүхийг сонсох дуртайг би хардаг. Лиахона бол бидний амьдралд чухал хэрэгтэй луужин бөгөөд энэ нь биднийг Сатаны уруу таталтаас зайлсхийхэд тусалдаг.

Яанина Иванивна Давиденко, Украйн

Бусдын туршлагаас амар амгаланг олдог

Лиахона дээр гардаг захиас болон өгүүлэл нь надад маш их тусалдаг. Бидний амьдрал ачаалал ихтэй завгүй байдаг ч би үргэлж Лиахонагаас бусад гишүүдийн амьдралын туршлагаас өгүүлсэн өгүүллүүдийг уншдаг. Тэдгээр өгүүлэл нь надад сүнслэг амар амгалан байдлыг өгч, гэр бүлтэйгээ хамт Бурхан болон Есүс Христ рүү буцах хүслийг маань шинэчилдэг.

Жуан Карлос, Бразил