2012
Гэр бүлийн үдшийн санаанууд
2012 оны дөрөвдүгээр сар


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглахуйц өгүүлэл, үйл ажиллагаанууд байгаа. Доор хоёр жишээ өгөгдсөн болно.

“Семинараас ирэх адислал” 20-р хуудас: уг өгүүллийг урьдчилан уншиж, бэлдээд гэр бүлдээ хэрхэн хэрэгжүүлэх талаар шийд. Хэрэв танайх семинарт явдаг хүүхэдтэй бол яагаад семинар түүнд чухал болохыг нь асуугаарай. Дараа нь “Амлагдсан адислалуудыг хүлээн авах нь” хэсгийг унш. Семинарын насанд хүрээгүй хүүхдүүдийг зохих насанд хүрээд семинарт явахад нь урамшуулан дэмж. Хэрэв танайд семинарын насны хүүхэд байхгүй бол өгүүллийг уншаад өнөөгийн залуучуудад семинарт явах нь яагаад чухал болох талаар ярилц.

“Бүгд Блекийг таньдаг” 42-р хуудас: Блекийн тухай түүхийг уншиж, дүгнэ. Шийдэхэд хэцүү асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн болон үр дүн нь ямар байсан тухай хуваалцахыг гэр бүлийн гишүүдээсээ хүс. Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн үгээс эш татан ярилцлагаа өндөрлө.

Энгийн, намуухан бас мартагдашгүй

Энэ бол хоёр охинтойгоо хийсэн мартагдашгүй гэр бүлийн цуглаан байв. Нэг охиныг маань Анжелика гэдэг тэр зургаан настай. Харин нөгөө охиныг маань Бетани гэдэг тэр дөрвөн настай. Нөхөр бид хоёр ихэд ядарсан тул сандал дээрээ шигдэн суугаад гэр бүлийн цуглаанаа яаж эхлэхээ мэдэхгүй байв. Гэтэл охидууд маань санаачлагыг гартаа авч бидэнд үүрэг даалгавар өгөв. Нөхөр маань хөгжим удирдаж, Бетани хөгжимдөж, би тоглоом буюу үйл ажиллагаа сэдэж, Анжелика хичээл заахаар болов.

Бетани “Би ариун сүм харах дуртай”-г (Children’s Songbook 95) сонгож бид хамтдаа дууллаа. Аав нь нээлтийн залбирал хийв. Дараа нь Анжелика Лиахона сэтгүүлийн хамгийн сүүлийн дугаарыг авч, хүүхдэд зориулсан хэсгээс нэг өгүүлэл сонголоо. Тэрээр сургууль дээрээ уншиж сурч байгаа тул өгүүллийг бидэнд уншиж өгөв. Гэр доторх уур амьсгал намуухан байлаа. Түүний уншиж байгаа зүйлийг үнэн гэдгийг Сүнс гэрчилж байсан.

Тэгээд бид хамтдаа тоглож, би хаалтын залбирал хийв. Хаалтын залбирал хийхдээ би Тэнгэрлэг Эцэгтээ Түүний Сүнсэнд мөн хоёр бяцхан сүнсээр гэр бүлийг маань адисалсанд талархахгүй байж чадахгүй байлаа. Бидний үүрэг бол тэднийг халамжилж, тэдэнд сайн мэдээг заах гэдгийг нөхөр бид хоёр мэддэг. Гэр бүлийн цуглааныг хийх нь тэр нандин үүргийн нэг хэсэг юм.

Силвиа Поуссин, Риюүнин