Мария Урсу, Диана Урсу нар эгч дүүс төдийгүй бас дотны найзууд ажээ. Диана 10-тай бол Мария өнгөрсөн наймдугаар сард 12 хүрчээ. Энэ хоёр охин Румынд амьдардаг бөгөөд тэндхийн Сүм 3000 орчим гишүүнтэй. Тэд сүмд явж, судар уншин, залбирснаар Есүс Христэд итгэх итгэлээ бат бөх болгодог ажээ.
“Би сүмд явснаар Бурханд итгэх итгэлтэй болсон” гэж Мария ярилаа. Тэр нэг өдөр шалгалт өгөхдөө Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, тусламж гуйжээ. Мария сайн дүн авахаараа Тэнгэрлэг Эцэг түүнд тусалсан юм шиг санагддаг гэнэ.
Итгэлтэй болоход нь Мормоны Ном түүнд тусалдаг гэж Диана хэллээ. “Би Мормоны Номыг өдөр бүр уншдаг. Тиймээс өдрийг сайхан өнгөрүүлдэг” гэж тэр ярив. Түүний дуртай судрын түүх бол Иосеф Смитийн түүх юм. “Иосефыг залбирахад Бурхан, Есүс Христ хоёр түүнд тусалсан” гэж тэр охин хэллээ.