Өнөөдрийн яриа
Ахлагч Кристофферсон, ахлагч Женсен нар Аргентиний Сүмийн гишүүдэд заав
2011 оны 11-р сарын 12-ны бямба гарагт Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристофферсон болон Далын Ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Жэй Э.Женсен нар Аргентиний Солтийн залуучууд, залуу насанд хүрэгчид, санваарын удирдагчид, номлогч болон гишүүдэд хандан үг хэлэв.
Мөн тэнд Өмнөд Америкийн өмнөд бүсийн ерөнхийлөгч ахлагч Мервин Б.Арнолд, түүний гэргий Девонна, Бүсийн далын ахлагч Рубен Спитал нар байв. Ахлагч Кристофферсоны эхнэр Кати болон ахлагч Женсены эхнэр Лона нар мөн уг цуглаанд оролцов.
Ахлагч Кристофферсон, ахлагч Женсен нарын оролцсон уг цуглаанд 1300 орчим залуучууд болон тэдний эцэг эхчүүд оролцов. Аргентин даяар 10,000 гаруй гишүүд 70-н гадасны төвд уг нэвтрүүлгийг үзсэн байна.
Өмнөд Америкийн өмнөд бүст ерөнхийлөгчөөр үйлчилж байсан ахлагч Женсен “хэрэв та нар хэлсэн зүйлсээс маань юу ч санахгүй байвал миний Бурханы үнэн бошиглогч хэмээн гэрчилдэг Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн ‘гаргах шийдвэрүүд нь хувь заяаг тодорхойлдог’ гэсэн үгийг санаарай” хэмээн хэлсэн.
Бидэнд шийдвэр гаргах сонгох эрх, эрх мэдэл байдаг. Тэрхүү шийдвэрүүдээрээ бид хувь заяагаа сонгодог.
Тэрээр согтуугаар жолоо бариад осолд орж хоёр хүний амийг авсан нэг найзынхаа тухай өгүүлсэн. Тэр залуу байхдаа номлолд явахын тулд гэрлэхээ хойшлуулж байсан тухайгаа найзынхаа түүхтэй харьцуулан ярьсан.
“Номлолоос буцаж ирээд бид ариун сүмд гэрлэсэн. Бид гэрээ хийсэн бөгөөд долоо хоног бүр үүнийгээ шинэчилдэг. Бид хувь заяагаа тодорхойлох шийдвэрийг гаргасан юм” гэж тэр ярив.
Дараагаар нь Кристофферсон эгч гэрээнүүдийг сахиснаар адислагддаг тухай гэрчлэлээ хуваалцаж, ахлагч Кристофферсон цуглааныг өндөрлөж үг хэлэв.
“Та нарт хэрэгтэй зүйл бол хайр ба итгэл юм. Бидний гэрлэлт, гэр бүл, ажил мэргэжилд итгэлтэй байх л тусалдаг” хэмээн ахлагч Кристофферсон хэлсэн.
Тушаалууд нь бидний амьдралыг чиглүүлж, хамгийн чухал зүйлсийг олж авахад тусалдаг гэдгийг онцлон хэлэв.
Дараа нь тэрээр залуучууд болон тэдний эцэг эхчүүдэд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээр байдаг зөвлөгөөнүүдийг дагах амлалт үүрэг авахыг зөвлөв.
“Эцэг эх нь түүнтэй нэг зарчмаар амьдардаг гэдгийг мэдсэнээр таны хүүхэд илүү их хүч чадлыг олох болно” гэж тэр хэлэв.
Бараг 50-н жилийн өмнө Аргентинд номлолд үйлчилж байсан ахлагч Кристофферсон Аргентиний гишүүдэд хайраа илэрхийлэн яриагаа өндөрлөв.
Ахлагч Кристофферсон, ахлагч Женсен нар Солтод байх хугацаандаа мөн орон нутгийн номлогчид болон ганц бие залуу насанд хүрэгчидтэй уулзаж Ах нарын хайрыг дамжуулав.