2013
Нью-Йорк хотын Камилл
аравдугаар 2013


Нью-Йорк хотын Камилл

Есөн настай Камилл олон найзтай. “Миний найз нар өөр өөр найзуудтай байдагтаа үнэхээр дуртай байдаг” гэж тэр хэллээ. “Тэд өөр өөр газрынх бас юм хийхдээ өөр өөрөөр хийдэг.” Камилл найз нараасаа сайн зүйлсийг сурах дуртай бас тэдэнтэй өөрт байгаа зүйлүүдээ хуваалцах дуртай. Найз нартайгаа түүний хуваалцдаг хамгийн сайхан зүйл бол сайн мэдээ юм. Камилл итгэлийн нэг дэх тунхагийг найз Яйлинтай хуваалцсаныхаа дараа найзынхаа гэр бүлийг номлогчидтой уулзахыг урьжээ. Камилл Яйлинд бас яаж залбирахыг заасан гэнэ. Одоо Яйлин ээжтэйгээ хамт сүмийн гишүүн болоод байна.

“Би Бурханы хүүхэд”, “Гэр бүлүүд үүрд хамт байж чадна” дуунууд бол миний дуртай дууллууд. Сургаал ба Гэрээ 19:23 бол миний дуртай судар. Энэ сударт: “Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; Миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно” гэсэн байдаг. Энэ судар намайг уйтгарлах үед үргэлж урам зориг өгдөг.

Миний найз Яйлин 2011 онд баптисм хүртсэн. Бид сүмд хамт явахдаа баяртай байдаг. Би түүнд итгэлийн тунхгуудыг цээжлэхэд нь тусалж байна. Одоо бид хоёр итгэлийн ес дэх тунхаг дээр ажиллаж байгаа.

Манай аав, ээж хоёр Бүгд Найрамдах Домникан Улсын хүмүүс. Тийм учраас цагаан будаа, вандуй, тахианы мах миний дуртай хоол байдаг биз. Энэ нь манай гэр бүл ямар орны хүмүүс болохыг надад сануулдаг.

Манайх тавуулаа. Миний эгч Эмили арванхоёрдугаар сард баптисм хүртэж, гишүүнээр батлагдах гэж байгаа. Миний ах Виктор аавтай адилхан нэртэй. Надад одоохондоо ямар ч тэжээвэр амьтан байхгүй. Гэхдээ би яст мэлхийтэй болно гэж бодож байгаа. Яст мэлхий эгдүүтэй бас удаан болохоор зугтаагаад явчихгүй учраас би түүнд дуртай.

Би Мормоны Номон дахь Ахмад Моронайн түүхэнд дуртай. Аав энэ түүхийг бидэнд гэр бүлийн үдшээр уншиж өгдөг байсан нь надад өөрийн тугтай болоход сүнслэгээр нөлөөлсөн юм. Миний туг надад би хэн билээ гэдгийг, Тэнгэрлэг Эцэг надтай үргэлж хамт байдгийг сануулдаг.

Тэмдэглэснээс бусад гэрэл зургуудыг энэ гэр бүлийн зөвшөөрлөөр нийтлэв; Либэрт дэх хөшөөний гэрэл зураг © Getty Images;Ирэгтүн Уолтэр Рэйн, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв