Есүсийг дагах нь
Тусч бай
Есүсийн заасан зүйл
Хэн нэгэн биднээс тусламж хүссэн үед бид юу хийх ёстой тухай Есүс Христ нэг өдөр заасан юм. Тухайн хүний гуйснаас илүү зүйлийг бид хийх эсвэл өгөх ёстой гэж Тэрээр хэлсэн. Матай 5:40–42 дээрх Есүсийн үгсийг уншиж, энэ нь яагаад “хоёр бээр явах” гэж нэрлэгддэгийг олж мэд.
Өнөө үед Есүсийг дагах нь
Нэг орой би ах, эгч нартайгаа хамт гэрээ цэвэрлэж эхэлсэн. Тэгээд аав маань ирээд одоо унтах цаг болсон гэж хэлэв. Өглөө намайг сэрэхэд ээж минь “Гэрээ цэвэрлэсэнд чинь маш их баярлалаа” гэж хэлсэн.
Канад, Албэрта, Элизабэт С., нас 8
Би хүмүүст туслах дуртай. Ээж маань үйлчлэлийн үйл ажиллагаанд оролцоход үед би түүнтэй хамт явж, туслахдаа дуртай байдаг.
“Тусламжийн гар,” Мексик, Чихуахуа, Люс Н., нас 6