2014
Би Италийн Лорэдана байна
2014 оны зургаадугаар сар


Дэлхий даяар найзуудтай болох нь

Би Италийн Лорэдана байна

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Ютад амьдардаг.

Чиао, амици!*

Чиний амьдардаг хот хоч нэртэй юу? Лорэданагийн амьдардаг хот заримдаа мөнхийн хот гэж нэрлэгддэг. Лорэдана Италийн Ромд амьдардаг. Энэ үзэсгэлэнтэй, түүхэн хотод айлчлан очиж болох маш олон сонирхолтой газар байгаа. Жишээ нь, Колоссеум болон Трэви усан оргилуур гэх мэт.

Өглөө бүр Лорэданагийн гэр бүл хамтдаа судраас уншсаны дараа өглөөний хоолоо иддэг (ихэвчлэн эрдэнэ шиш болон сүү). Тэгээд тэр сургуульдаа явдаг. Тэр урлагийн болон компьютерийн хичээлд дуртай. Тэр гэртээ ирээд бяцхан дүү Франческотойгоо тоглох дуртай.

  • Италиар “Сайн уу, найзууд аа!”

Миний ээж сүмд орохоосоо өмнө орой бүр надад Мормоны Номыг уншиж өгдөг байсан. Ээж минь номлогчдоор хичээл заалгахаар шийдсэн үед тэднийг Мормоны Номоос заахад нь би тэр номыг мөн болохыг таньсан.

Миний ээж Анжэлина гэдэг өндөр настай эмэгтэйг халамжилдаг. Заримдаа бямба гарагт би Анжэлинад түүх ярьж өгч мөн Хүүхдийн хэсгийн дуунуудаас дуулж өгдөг. Би Анжэлина найздаа туслах дуртай.

Зул сараар болон улаан өндөгний баяраар би найзууддаа мөн гэр бүлийнхэндээ өөрийн гараар хийсэн бэлэг өгөх дуртай. Би ил захидал ба онцгой зураг хийх зургийн жаазыг өөрөө хийдэг.

Манай гэр бүлийнхэн далайн эргийн наран шарлагын газар руу явах, Ром дахь түүхэн газруудад очих эсвэл зүгээр л тоглоомын талбай дээр тоглох дуртай.

Би ихэвчлэн оройн хоолонд паста Аматрициана хийхэд нь хойд эцэгтээ тусалдаг.

Ромын гэрэл зургийг Сергей Borisov/iStockphoto/thinkstock; бусад нь Лорэданагийн гэр бүлийн зургууд