2014
Есүсийг дагах нь
2014 оны зургаадугаар сар


Есүсийг дагах нь

Тусч бай

Есүсийн заасан зүйл

Хэн нэгэн биднээс тусламж хүссэн үед бид юу хийх ёстой тухай Есүс Христ нэг өдөр заасан юм. Тухайн хүний гуйснаас илүү зүйлийг бид хийх эсвэл өгөх ёстой гэж Тэрээр хэлсэн. Матай 5:40–42 дээрх Есүсийн үгсийг уншиж, энэ нь яагаад “хоёр бээр явах” гэж нэрлэгддэгийг олж мэд.

Өнөө үед Есүсийг дагах нь

Нэг орой би ах, эгч нартайгаа хамт гэрээ цэвэрлэж эхэлсэн. Тэгээд аав маань ирээд одоо унтах цаг болсон гэж хэлэв. Өглөө намайг сэрэхэд ээж минь “Гэрээ цэвэрлэсэнд чинь маш их баярлалаа” гэж хэлсэн.

Канад, Албэрта, Элизабэт С., нас 8

Би хүмүүст туслах дуртай. Ээж маань үйлчлэлийн үйл ажиллагаанд оролцоход үед би түүнтэй хамт явж, туслахдаа дуртай байдаг.

“Тусламжийн гар,” Мексик, Чихуахуа, Люс Н., нас 6

Энэ сарын даалгавар:

Хичээлийн турш Хүүхдийн хэсгийн багшдаа туслах арга замыг хай.

Ах, эгчдээ гэрийн даалгавар эсвэл гэрийн ажлаа хийхэд нь тусал.

Хэлүүлэлгүй өрөөгөө цэвэрлэж, эцэг эхдээ гэнэтийн бэлэг барь.

Би өөрийгөө … гэж сорьж байна.

Гэрэл зураг чимэглэлийг Пол Манн болон Брайн Бийч