2014
Сүмд эргэж ирэх замаа олох нь
2014 оны зургаадугаар сар


Сүмд эргэж ирэх замаа олох нь

Энэ өгүүллийг бичигч АНУ-ын Калифорнид амьдардаг.

Би сайн мэдээнээс гадуур хариулт олохыг хичээсэн боловч зөвхөн хоосон байдлыг л олсон юм.

A man standing on a ladder.  He is erasing barriers in a maze.

Гэрэл зураг чимэглэлийг Натаниел Рэи Эдвардс

Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд өссөн боловч коллежид байхдаа сүмээс хөндийрөх шийдвэр гаргасан. Би “үнэнийг” өөр газруудаас олохоор маш гүехэн, хувиа хичээсэн эрэл хайгуул хийсэн. Надад амар амгалан эсвэл баяр баясал авчрах ямар ч хариулт олдоогүй учраас би гүнзгий сүнслэг харанхуй руу унасан юм. Би дахин хэзээ ч аз жаргалтай болохгүй юм шиг мэдрэмжтэй байв.

Гэсэн хэдий ч би сүмд идэвхтэй байх үедээ илүү аз жаргалтай байснаа ойлгож байлаа. Би сүмийн үйл ажиллагаануудад оролцсон нэр зүүж, амьдралыг маань захирч байсан муу нөлөөнөөс ямар нэг зүйл намайг чөлөөлнө хэмээн найдаж байсан. Гэвч миний хагас дутуу хүчин чармайлт их өөрчлөлт авчирсангүй. Би хичээлдээ анхаарал төвлөрүүлж, тэд дотор минь байсан хий хоосон мэдрэмжийг түр ч гэсэн мартуулна гэж найдаж байсан. Энэ нь түр зуур тус болсон боловч жинхэнэ хариулт болж чадаагүй юм.

Би олон дахин бүдэрч мөн гарах гарцгүй болсноо мэдээд сургуулиасаа чөлөө авч, аялахаар шийдсэн юм. Би бага зэрэг мөнгө цуглуулсан боловч энэ нь удаан хугацаанд хүрэлцэхээргүй байлаа. Явахаасаа өмнө би итгэлээ бодитоор ашиглаж, багахан хадгаламжныхаа аравны нэгийг төлөхөөр шийдсэн. Энэ нь амар байгаагүй. Би гэрээсээ хол байх бөгөөд удахгүй мөнгө маань дуусах байлаа. Гэсэн хэдий ч би Бурхан байдаг гэдэгт найдаж, надад Түүний тусламж хэрэг болно гэдгийг мэдэж байлаа.

Би аравны нэгээ чекээр бичиж, бишоп руугаа илгээгээд Мормоны Номоо баглаж аваад замдаа гарав. Би бараг тэр даруйдаа Сүнсний дулаан мэдрэмжийг мэдэрсэн. Эргэлзээ болон харуусал маань ойлголт болон өөдрөг үзлээр солигдсонд би гайхаж билээ. Айдахогоос Вашингтон Ди Си хүртэл сүмийн гишүүд надад тусалсан бөгөөд хамгийн чухал нь тэд надад итгэл болон зөв шударга хүслүүдийг бий болгоход тусалсан юм. Гэртээ байгаа юм шиг эргэн тойрны зүйлүүд тун дотно байв.

Богино хугацааны дараа би аялалаа дуусгах хэрэгтэй гэдгээ мэдэж байсан юм. Энэ нь мөнгө байхгүйгээс бус харин илүү сайн аян зам намайг хүлээж байсан учраас л тэр. Гэртээ эргэж ирээд би бишоп болон гадасны ерөнхийлөгчтэйгөө уулзсан. Тэдний тусламжтайгаар би удалгүй номлогч болж, Их Эзэнд үйлчилсэн юм.

Одоо би аравны нэгээ төлөх эсвэл сүмийн удирдагчидтай уулзах бүрдээ өөрийнхөө жинхэнэ хөрвүүлгийн “эхлэлийг” санадаг. Үүнээс хойш надад уруудах, өгсөх зүйл байсан ч би сүнслэг байдлын хувьд хүчтэй хэвээр үлдэхийн тулд хичээл зүтгэл гаргасан юм. Тэнгэрлэг Эцэг миний итгэлийн багахан өргөлийг хүлээн авч мөн хайрын мутраа надад сунгасанд би үргэлж талархалтай байх болно.