2014
Бидний хуудас
2014 оны зургаадугаар сар


Бидний хуудас

Сальвадор, Мэрари С., нас 11

Номлогчид, Бразил, Мариа Клара А., нас 9

Филиппинээс ирсэн 10 настай Пауло болон Карло Д. хоёр бол ихэр юм. Тэд хурдхан санваар хүртэх насанд хүрч, ариун ёслол түгээхийг тэсэн ядан хүлээж байна. Тэд бусдад сайн мэдээний талаар заах дуртай бөгөөд одооноос номлолд үйлчлэхээр бэлтгэж байна. Карло амьд бошиглогчийн талаар мэддэг гэдгээ хүн бүрд хэлдэг бол Пауло Мормоны Номоо сургууль дээрээ авчирч, ангийнхаа найзуудтай хамт унших дуртай. Тэд өдөр бүр судруудыг уншиж, ням гарагт сүмд очих нь чухал гэдгийг мэддэг. Карло, Пауло хоёр тагалог ба илокано гэсэн хоёр хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд тэд сургуульдаа англи хэл сурч байгаа. Тэд найзуудтайгаа сагсан бөмбөг тоглох дуртай.

Нэг өдөр сургууль дээр найзууд маань намайг хоосон ангид ороод нэг муу үгийг чангаар хэл гэж өдсөн юм. Би тэдэнд үгүй гэж хэлэхэд тэд намайг шоолсон. Тэгэхээр нь би за гэж хэлээд тэр үгийг чимээгүй бас хурдхан хэлчихсэн. Дараа нь би хийсэн зүйлдээ их харамссан. Тэр орой би бүх зүрх сэтгэлээрээ залбирч, муу үг хэлсэн алдаагаа наманчилсан юм. Би зөв зүйлийг мэдэхийн тулд үргэлж Тэнгэрлэг Эцэгтээ хандаж болно гэдгийг мэднэ. Хэрэв ямар нэг зүйл буруу байвал, найзууд маань тэр зүйлийг хий гэж хэлсэн ч гэсэн би үгүй гэж хэлнэ. Би наманчлалд талархаж байна!

Мексик, Паола Л., нас 10

Есүстэй адил байхыг хичээх нь

Бид сургууль дээрээ бүтэн жилийн турш Фэстиданза гэж нэрлэгддэг нэгэн гайхалтай үйл ажиллагаанд бэлтгэж байсан юм. Жил бүр энэ арга хэмжээ нь бямба гарагт зохиогддог. Тэгтэл энэ үйл ажиллагаа ням гарагт зохиогдохоор боллоо гэж захирал маань нэг өдөр хэлсэн. Бид ням гарагт сүм рүү явдаг шүү дээ гэж би ээждээ хэлсэн бөгөөд би хүндэтгэлийн өдрийг сахихдаа баяртай байдаг.

Перу, Исаиас Р., нас 6

Баптисм хүртсэн өдөр маань миний амьдралын хамгийн сайхан үйл явдал байлаа. Баптисм хүртсэнээсээ хойш би бүх үйлдлийнхээ төлөө өөрөө хариуцлага хүлээх болно гэж ээж минь надад заасан. Тэрхүү өдөр аав, бид хоёр хоёулаа цагаан хувцас өмсөв. Би сандарч байсан боловч аавынхаа гараас бариад усан санд орохдоо бүх зүйл зүгээр байх болно гэдгийг мэдсэн. Аав минь баптисмын залбирал хэлээд намайг усанд дүрэхэд би үгээр дүрслэхийн аргагүй гайхалтай зүйлийг зүрх сэтгэлдээ мэдэрч билээ. Тэгээд би гишүүнээр батлагдаж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсан. Би баптисм хүртсэндээ маш их баяртай байна. Есүс Христ надад жишээ үзүүлсний адилаар би дүүдээ жишээ үзүүлж байна. Есүс Христ амьд бөгөөд биднийг хайрладаг гэдгийг би мэднэ.

Гуатемала, Ричард Х., нас 8

Аргентин, Агустина Б., нас 10

Аргентин, Марианэлла Б., нас 7

Би Лиахона сэтгүүлийн хүүхдэд зориулсан хэсэгт дуртай. Учир нь тэнд байдаг түүхүүд нь Тэнгэрлэг Эцэгийн талаар мэдэж авахад минь надад тусалдаг. Би үргэлж ээжээсээ түүх уншиж өгөхийг гуйдаг. Би эвлүүлдэг тоглоом, тахиралдсан жим, буддаг зургуудад болон ярьсан түүхүүдэд дуртай. Би Хүүхдийн хэсэгт шинэ зүйлүүд сурах дуртай. Тэнгэрлэг Эцэг намайг хайрладаг ба та нарыг ч бас хайрладаг гэдгийг би мэднэ. Би үргэлж Түүнийг санаж мөн зөвийг сонгохыг хичээдэг.

Никарагуа, Жослин C., нас 4

Би бага байхаасаа л Аароны санваар хүлээн авахыг хүсдэг байсан. Би санваар аваад ариун ёслолыг түгээх боломжтой болох бөгөөд ариун сүмийн үүд хаалга надад нээлттэй байх болно. Энэ сэргээгдсэн сүмийн гишүүн байх нь гайхалтай боломж ба би энэ сайн мэдээ үнэн гэдгийг мэднэ. Удахгүй би олон зүйл сурч авсан Хүүхдийн хэсгээсээ явж, Залуу эрэгтэйчүүдийн бүлэгт - өсвөр үеийнхний батальонд шилжин, нэгдэх болно.

Эквадор, Сантиаго П., нас 11

Сантиаго болон түүний дүү Жаиро

“Тэрбээр туйлын тансаг цав цагаан элбэг орхимжтой байв. Энэ нь миний урьд өмнө нь харсан бүхнээс үлэмж цагаан байв. Түүний нэр Моронай байсан.” Иосеф Смит—Түүх 1:30–33-ыг үзнэ үү.)

Мексик, Эрик Х., нас 9