2014
Есүс Христийн тэнгэрлэг зорилго: Тохинуулагч
2014 оны зургаадугаар сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Есүс Христийн тэнгэрлэг зорилго: Тохинуулагч

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэж авахаар эрэлхийл. Аврагчийн амьдрал ба зорилгыг ойлгох нь таны Түүнд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлж мөн айлчлагч багшлалтаар дамжуулан харж ханддаг хүмүүсийг тань хэрхэн адислах вэ? Дэлгэрэнгүй мэдээллийг reliefsociety.lds.org–аас үзнэ үү.

Итгэл, гэр бүл, халамж

Бид бусдад үйлчлэх үедээ бидний үлгэр жишээ болсон Есүс Христийн жинхэнэ дагалдагчид болдог. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бидний эргэн тойронд тусламж хэрэгтэй хүмүүс байна. … Бид Түүний энэ дэлхий дээрх хүүхдүүдийг өргөх, тэдэнд үйлчлэх үүргийг хүлээсэн Их Эзэний мутар юм” гэж хэлжээ.1

Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртон “Бид Бурханы хүүхдүүдэд үйлчлэх үед бидний хүн нэг бүр Аврагчтай илүү адил болж чаддаг. Бид бие биедээ илүү сайн [үйлчилж] сурахад маань тус болох дөрвөн үгийг санаж явахыг би санал болгох гэсэн юм: “Эхлээд ажигла, тэгээд үйлчил.” … Хэрэв бид ингэж үйлчлэх юм бол бид гэрээгээ сахих бөгөөд бидний үйлчлэл ерөнхийлөгч Монсоныхтой адил байж, биднийг ч мөн дагалдагч гэдгийг маань нотлох болно” гэж заажээ.2

Бид өглөө бүр бусдад үйлчлэх боломжуудыг таньж мэдэхийн төлөө залбирч чадна. “Тэнгэрлэг Эцэг чамайг хөтлөн удирдаж, тэнгэр элчүүд чамайг дэмжих болно. Чамд бусдын амьдралыг адислах болон бодгалиудыг аврах хүч өгөгдөх болно” гэж Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Дэвид Л.Бэк хэлсэн.3

Судруудаас

Матай 20:25–28; 1 Нифай 11:27–28; 3 Нифай 28:18

Бидний түүхээс

1856 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) гар тэрэгтэй анхдагчид аялалаа үргэлжлүүлсээр байгаа гэдгийг зарласан бөгөөд хүн бүрийг тэдэнд зориулан хэрэгцээтэй зүйлсийг даруй бэлтгэх үүрэг өгчээ. Люси Мисэрв Смит энэ талаар: эмэгтэйчүүд “яг энд табернеклд урт банзал, оймсоо тайлан мөн илүүчилж болох бүх зүйлээ цуглуулж, [тэдгээрийг] морь тэргэнд ачив” хэмээн бичжээ.

Аврагдсан анхдагчид Солт Лэйк хотод ирж эхлэх үед Люси “Би амьдралдаа хийж байсан ямар ч хөдөлмөрөөс ийм их сэтгэл ханамжийг авч байгаагүй бөгөөд нэгдмэл байдлын мэдрэмж маань давамгайлж байлаа. Би дэлгүүрт ороод хүсэж байгаа зүйлээ хэлэхэд л хангалттай байсан ба би даавуу хүссэн л бол надад үнэгүйгээр хэмжиж өгч байсан” хэмээн бичжээ.4

Ерөнхийлөгч Жорж Албэрт Смит (1870–1951) бусдад тохинуулах талаар: “Бидний мөнхийн аз жаргал нь бусдад туслахын тулд өөрсдийгөө зориулах явдалтай шууд хамааралтай байх болно” гэж хэлжээ.5

Эшлэлүүд

  1. Томас С.Монсон, “Өнөөдөр би хэн нэгний төлөө юу хийв?” Лиахона, 2009 оны 11-р сар, 86.

  2. Линда К.Бөртон, “Эхлээд ажигла, тэгээд үйлчил,” Лиахона, 2012 оны 11-р сар, 78, 80.

  3. Дэвид Л.Бэк, “Та нарын үйлчлэх ариун үүрэг,” Лиахона, 2013 оны 5-р сар, 56.

  4. Люси Мисэрв Смит, Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (Миний хаант улсын охид: Халамжийн Нийгэмлэгийн түүх ба ажил) (2011), 36–37.

  5. Жорж Албэрт Смит, Daughters in My Kingdom (Миний хаант улсын охид), 77.

Хэн надад хүрсэн бэ?Гари Л.Капп