2014
Виллийн гайхалтай санаа
2014 оны зургаадугаар сар


Бага насны хүүхдүүдэд зориулав

Виллийн гайхалтай санаа

Зохиогч нь АНУ-ын Пэнсилванид амьдардаг.

Вилл ариун сүмийн зурагтай болохыг хүсчээ. Тэр үүнийг өрөөндөө өлгөхийг хүсэв. Тэрээр ариун сүмийн зургийг өрөөндөө байлгах нь сайн зүйл хэмээн бошиглогчийн хэлэхийг нь сонссон байв.

“Ээж, та надад ариун сүмийн зураг авч амжсан уу?” гэж Вилл асуув.

“Аваагүй байгаа” гэж ээж нь хэлэв. Ээж нь шинэ төрсөн хүүхдийг асраад завгүй байв.

“За за” хэмээн Вилл хэлэв.

Вилл ариун сүмд дуртай байв. Энэ нь гэр бүлүүд хамтдаа лацдан холбогддог газар гэдгийг мэдэж байв.

Вилл бага зэрэг гунигтай байлаа. Ээж нь дэндүү завгүй байв. Тэр хэрхэн ариун сүмийн зураг авч болох вэ?

Тэгтэл Виллд нэгэн гайхалтай санаа төрлөө. Тэр ээжийгээ хүлээх хэрэггүй байлаа!

Вилл тосон харандаа, цаас олохоор гүйв. Тэгээд тэр ширээн дээрээ суугаад зурж эхлэв.

Удаан хугацааны дараа Вилл тосон харандаануудаа тавилаа. Тэр гал тогоо рүү гүйн орж, зурсан зургаа өргөн, ээждээ харууллаа.

“Ариун сүмийн гайхалтай зураг байна” гэж ээж нь хэлжээ.

“Үүнийг миний унтлагын өрөөнд өлгөцгөөе” гэж Виллиам хэлэв.

“Энэ чинь ёстой мундаг санаа!” гэж ээж хэллээ.

Зураг чимэглэлийг Том Чайлд