2014
Санваарын ёслолууд ба ариун сүмийн ажил гэр бүлийг адисалдаг
2014 оны зургаадугаар сар


Хүүхдийн хэсгийг гэртээ авчрах нь

Санваарын ёслолууд ба ариун сүмийн ажил гэр бүлийг адисалдаг

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Ютад амьдардаг.

Хүүхдийн хэсгийн энэ сарын сэдвийн талаар илүү ихийг мэд!

Карл завины зогсоол руу гүйж очин, аавыгаа харахдаа баяртай байлаа. Карлын аав нь загасчин байсан ба ихэнхдээ Карл орой болгон аавтайгаа уулзахын тулд завь руу гүйж очдог байсан.

“Хурдлаарай аав аа!” гэж Карл дуудав. “Би танд өнөөдөр зурсан зургаа үзүүлмээр байна” гэв.

“Сайн байна!” гэж аав нь хэлээд “Гэхдээ аав нь завиа уях хэрэгтэй” гэв.

Карл аавыгаа завиа зогсоолтой холбон, бүдүүн утсаар уяхыг нь анхааралтай ажиглав. “Та яагаад завийг сайн уях хэрэгтэй юм бэ?” гэж Карл аавыгаа том уяа татаж байх үед нь асуув.

Аав нь зогсоол дээрх дороо том нүхтэй завийг заагаад “Тэр завь зогсоолд сайн уягдаагүй байсан. Тэгээд өнгөрсөн шуурганаар энэ завины уяа суларч, зарим чулуунд цохигдсон юм” гэв.

Карл нүдээ том болгон, гайхан харав.

“Бид аюулгүй байж болохын тулд Тэнгэрлэг Эцэгтэйгээ холбогдоход Тэрээр хэрхэн бидэнд тусалдаг талаар бодож үзэв үү?” гэж аав нь асуув.

“Судрууд?” гэж Карл тааж хэлэв.

“Зөв байна” гэж аав хэлэв. “Тэр бидэнд бас баптисм, ариун ёслол гэх мэт санваарын ёслолуудыг өгсөн. Ээж бид хоёр чинь ариун сүмд гэрлэсэн. Тэгснээрээ манай гэр бүл үүрд мөнх холбогдож чадсан юм.”

Карл олсыг авч, аавдаа хамгийн сүүлийн зангилааг хийхэд туслав. “Бид хамгийн чанга зангилааг хийлээ!”

Зүүн талаас: Зураг чимэглэлийг Жэннифер Толман; Баруун талаас: Зураг чимэглэлийг Элис Блак