2014
Бишрэл хүндэтгэлийн Хурга
2014 оны зургаадугаар сар


Бишрэл хүндэтгэлийн Хурга

Ахлагч Скотт Д. Вайтинг

“Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө” (Иохан 14:27).

Намайг долоо орчим настай байхад манай Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч хүүхдүүдэд илүү бишрэл хүндэтгэлтэй байхад нь туслахыг хүссэн юм. Тэр хурга шиг хэлбэртэй нэг том самбар хийсэн байлаа. Ямар нэг хүүхэд бишрэлтэй байх бүрд тэр хурганы хэлбэртэй наадаг цаасыг тухайн хүүхдийн нэрний хажууд наадаг байв. Би хурга хэлбэртэй наадаг цааснуудаас нэгийг авахыг үнэхээр хүсч байлаа. Нэг өдөр би Хүүхдийн хэсэгт байхдаа гараа өвдгөн дээрээ тавиад чимээгүй сууж, миний бишрэлтэй байгааг анзаарах болов уу гэж Хүүхдийн хэсгийнхээ ерөнхийлөгч рүү ширтэж байлаа. Нэг өндөр хөвгүүн миний урд сууж байсан бөгөөд би түүний ардаас харагдахыг хичээж байв.

Намайг бишрэлтэйгээр сууж байхад төгөлдөр хуурч хүүхдийн нэгэн сайхан, намуухан дууг тоглож эхлэв. Үүнийг сонсож байхад амар амгалан мэдрэмж над дээр ирж, нулимс хацрыг минь даган урсаж эхлэв. Би дотроо яагаад тийм их аз жаргалтай байж, амар амгаланг мэдэрснээ мэдээгүй юм.

Хүүхдийн хэсгийн хичээлийн дараа би ээждээ юу мэдэрснээ хэлэхэд ээж минь энэ бол Сүнс байсан хэмээн хэлэв. Тэр өдөр би Сүнс яаж мэдрэгддэгийг сурсан юм. Надад чухал шийдвэр гаргах хэрэгтэй болоход мөн Сүнсний удирдамж хэрэгтэй болох үед би тэр өдөр хэр зэрэг амар амгаланг мэдэрснээ санаж, улмаар Сүнс надтай яаж ярьдгийг таньж чаддаг.

Зураг чимэглэлийг Брад Тайре