Гэр бүлийн үдшийн санаанууд
Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагаанууд багтсан. Хоёр жишээг дор харуулав.
“Санваарын хүч—бүгдэд хүртээмжтэй,” 18-р хуудас: Гэр бүлийн үдэш хийхээс өмнө энэ өгүүлэл дэх Бөртон эгчийн асуусан дөрвөн асуултыг уншина уу. Гэр бүлийн үдэшт зориулан жижиг чийдэн авчирч (чийдэнгээ асаахгүй авчирна), гэр бүлийн өөр өөр гишүүдээр үүнийг асаалгах оролдлого хийлгэ. Чийдэнг асаахад хэрэгтэй цахилгааныг санваарын хүчтэй жишээрэй. Чийдэнг залгаж асаагаад бид бүгдээрээ хэрхэн чийдэнгийн гэрлийн ашиг тусыг хүртэж эсвэл санваарын хүчийг олж болох тухай ярилцана уу. Санваараар дамжуулан хэрхэн адислагдсан тухай гэр бүлийн гишүүдээр бодуул. Та нар Бөртон эгчийн хүссэнээр Сургаал ба Гэрээ 84 дэх судруудыг цээжилж эхэлж болно.
“Виллийн гайхалтай санаа,” 78-р хуудас: Та “Би ариун сүм харах дуртай” дуугаар эхэлж болно (Children’s Songbook, 95) эсвэл ариун сүмийн тухай өөр дуу дуулж болно. Энэ өгүүллийг гэр бүлээрээ уншиж мөн ариун сүмүүд нь яагаад чухал болох тухай ярилцана уу. Гэр бүлийн гишүүн бүрээр ариун сүмийн зургийг зуруул. Та нарын амьдардаг газарт хамгийн ойр байдаг ариун сүм байж болно. Зурсан зургуудаа болон 79-р хуудсан дахь зургийг гэртээ өдөр бүр нүдэнд харагдах газар өлгөх тухай бодож үзээрэй. Ариун сүмийн зургийг харах нь биднийг ариун сүмд орохуйц зохистой байлгах шийдвэрүүд гаргаж байхад хэрхэн сануулдаг тухай ярилцана уу.
Төрөлх хэлээрээ
Лиахона болон сүмийн бусад материалуудыг languages.lds.org вэбсайтаас олон хэлээр үзэх боломжтой.