2014
Индексжүүлэлт хийх нь надад таалагдах болов уу?
2014 оны зургаадугаар сар


Индексжүүлэлт хийх нь надад таалагдах болов уу?

Энэ өгүүллийг бичигч Мексикийн Веракрузэд амьдардаг.

Би 50000 нэр индексжүүлэх зорилго тавьсан гадасныхаа ажилд оролцсон юм. Эхлээд энэ нь хэцүү байлаа. Хэд хэдэн удаа миний татаж авсан бүлэг нэрс ойлгоход хэцүү гар бичмэлээр бичигдсэн байдаг байсан ба би заримдаа үүнийгээ буцааж өгөөд өөр нэгийг татаж авахыг хүсдэг байлаа. Тэгээд хэрэв хүн бүр над шиг бодолтой байвал тэдгээр нэрс хамгийн сүүлд үлдэх болно гэдгийг би ойлгосон юм. Би сүнсний дэлхий дэх дараалан зогсох олон хүнийг төсөөлөн бодож чадсан тул тэрхүү нэрсийг үргэлжлүүлэн уншиж, тэдгээрийг алдаа мадаггүй бичиж авахаар шийдсэн юм.

Би тэдгээр хүмүүсийг хайрлах талаар мэдэж авсан. Тэдэнд үнэхээр тусламж хэрэгтэй гэдгийг мөн бидэнд тэдний тусламж хэрэгтэйг ч би ойлгосон. Тэнгэрлэг Эцэгийн төгс төлөвлөгөө хүн бүрийг адил тэгш үздэг гэдгийг би илүү сайн ойлгож авсан юм. Бид Түүний сонгосон удирдагчдын илчлэлт, удирдамжуудыг дагах үед Түүний нигүүлсэл болон хязгааргүй хайрыг баттай мэдрэх болно.

Индексжүүлэх ажил нь миний хувьд гайхалтай туршлага байсаар ирлээ. Би гэр бүлийн түүхийн талаар олон зүйлийг үнэлж мөн хайрлаж сурсан. Би индексжүүлэх ажилд оролцох гэх мэт энгийн зүйлд дуулгавартай байснаараа Их Эзэнээс агуу үнэ цэнэтэй бэлгүүдийг олж авсан.