Төлөөлөгчийн хариулт
Эцэг хүн яагаад чухал вэ?
“Эцэг хүн,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78
Тэнгэрлэг Эцэг бол бидний Эцэг. Тэр биднийг төгс хайраар хайрладаг бөгөөд биднийг аз жаргалтай байж, эргээд Өөр рүүгээ ирүүлэхийн тулд ажилладаг.
Тэрээр эцгүүдийг гэр бүлээ хайрлаж, хамгаалан, халамжилж байхаар төлөвлөжээ. Эцэг, эхүүд адил тэгш хамтрагчид.
Эцэг хүний хамгийн чухал үүрэг бол хүүхдүүддээ Тэнгэрлэг Эцэгт үнэнч байж, хэрхэн хайрлахыг заах явдал юм.
Хэрэв эцэг тань та нартай хамт амьдардаггүй бол та нар чухал биш эсвэл үнэ цэнгүй гэсэн үг биш. Тэнгэрлэг Эцэг нэгэн өдөр та нарт зөв шударга эцэг, эх болоход тусалж чадна.