2017
Гэрээнүүдээ сахиснаар ирдэг санваарын хүч
June 2017


Айлчлагч багшийн захиас бичиг

Гэрээнүүдээ сахиснаар ирдэг санваарын хүч

Энэ материалыг залбирч судлаад, юуг хуваалцахаа мэдэхийн тулд сүнслэг өдөөлт эрэлхийл. Халамжийн нийгэмлэгийн зорилгыг ойлгох нь Бурханы охидыг мөнх амьдралын адислалуудад хэрхэн бэлтгэх вэ?

woman walking out of the temple

“Бид амьдарч байгаа нөхцөл байдлаасаа үл хамааран санваарын хүч чадлаар цаг үргэлж адислагдан амьдарч чадна гэсэн захиасыг би бүх хүнд хүргэхийг хүсэж байна” гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн хэлжээ.

“… Та нар санваарын ёслолуудад зүй зохистой оролцох үед Их Эзэн та нарт агуу хүч чадал, амар амгалан болон мөнх амьдралын найдварыг өгөх болно. Та нар амьдарч байгаа нөхцөл байдлаасаа үл хамааран ‘санваарын хүч чадлаар адислагдах болно.’”1

Бид хэрхэн санваарын хүчийг амьдралдаа урих вэ? Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард “баптисмын усанд орсон, Их Эзэний өргөөнд хувийн хишгээ хүлээн авсан хүмүүс арвин, гайхамшигт адислал хүлээн авах эрхтэй байдаг. Хувийн хишиг нь хүч чадлын бэлэг … [бөгөөд] Тэнгэр дэх Эцэг маань Өөрийн хүчийг өгөөмрөөр өгдөг” хэмээн сануулжээ. Эрэгтэй, эмэгтэйчүүд ариун сүмд “бүгдээрээ санваарын хүч хэмээх тодорхойлолттой” “адилхан хүчээр хишиг хүртдэг”2 гэдгийг бидэнд сануулсан.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртон “Санваарын хүч нь бидний гэр бүл, гэр орондоо байлгахыг хүсдэг зүйл учраас энэ хүчийг амьдралдаа урихын тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Хувийн зөв шударга байдал санваарын хүчийг хүлээн авахад зайлшгүй шаардлагатай”3 гэж хэлжээ.

“Бид Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусгаж, Түүнээс өөрсдөдөө заахыг хүсвээс Тэрээр бидэнд Өөрийнх нь хүчийг хэрхэн илүү сайн ашиглаж болохыг зааж өгнө” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хэлсэн.4

Нэмэлт судар болон мэдээлэл

1 Нифай 14:14; Сургаал ба Гэрээ 121:36; 132:20; reliefsociety.lds.org

Relief Society seal

Итгэл гэр бүл халамж

Эшлэлүүд

  1. Нийл Л.Андэрсэн, “Санваар дахь хүч,” 2013 оны 10-р сарын Ерөнхий Чуулган, 106.

  2. М.Рассэлл Баллард, “Men and Women and Priesthood Power,” Лиахона, 2014 оны 9-р сар, 36.

  3. Линда К.Бөртон, “Санваарын хүч чадал бүгдэд хүртээмжтэй,” Лиахона, 2014 оны 6-р сар, 21–40.

  4. Рассэлл М.Нэлсон, “Санваарын хүчний үнэ цэн,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 55.