2017
Гэр бүлийн үдшийн санаа
June 2017


Гэр бүлийн үдшийн санаа

Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагааг оруулав. Доор хоёр жишээ өгөгдсөн болно.

”Бие даасан байдал ба сайн мэдээг судлах нь,” 42-р хуудас: Өөрийн гэсэн сүнслэг гэрэлтэй байхын ач холбогдлыг харуулахын тулд энэ үйл ажиллагааг явуулахыг бодож үзээрэй. Гэрлээ унтраагаад, гэр бүлийн гишүүдээсээ зураг зурахыг хүс. Гар чийдэн эсвэл лаатай хүмүүсийг зөвхөн өөрсдийнхөө зургийг зурахад тэдгээрийг ашиглахыг хүс. Хэдэн минутын дараа гэрлээ асаа. Үүрэг даалгавар гүйцэтгэхэд ямар ялгаатай байсныг мөн энэ өгүүлэл дэх зарчмуудыг ярилц.

kids playing dress-up

”Шиблон шиг байх нь,””Шиблон шиг байх нь,” 73-р хуудас: Та нарт судруудад гардаг ямар хүмүүс таалагддаг вэ? “Судрын таавар” эсвэл “судрын зургууд”-ыг тоглох талаар бодож үз. Судрын түүхийг жүжигчлэн тогло эсвэл ямар ч үг ашиглахгүйгээр цаасан дээр зур. Гэр бүлийн гишүүдээрээ судрын түүхийг эсвэл түүхэн дэх хүмүүсийг таалга. Дараа нь сударт гарч буй эдгээр хүний тухай уншаад, тэднийг яагаад хүндэтгэн биширдэг болохоо ярилцаж болно. Та тэдний ямар зан чанарыг хөгжүүлэхийг хүсдэг вэ?