Сүмийн түүхэн дэх онцгой хүмүүс
Шинэ бошиглогч
Энэ зургуудыг хайчилж ав. Эдгээр нь Сүмийн түүхүүдийг хуваалцахад тань тусална.
1844 онд Иосеф Смит, Хайрум Смит хоёр шүүх хурлыг хүлээн, Картейжийн шоронд хоригдов. Муу эрчүүд шоронг эвдлэн орж, бошиглогчийг ахтай нь хамт хөнөөжээ. Гэгээнтнүүд шинэ бошиглогч хэн болохыг мэдэхгүй байв. Хожим нь Бригам Янгийг цуглаан дээр үг хэлж байхад нэгэн гайхамшиг тохиосон байна. Олон хүн түүнийг яг л Иосеф Смит шиг харагдаж, сонсогдож байсан гэжээ. Тэд түүнийг шинэ бошиглогч болно гэдгийг мэдэж байв. Бошиглогчийг нас барсны дараа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч дараагийн бошиглогч болдог гэдгийг бид мэддэг болсон.