2017
Парисаас эхлээд Саппоро хүртэл
October 2017


Парисаас эхлээд Саппоро хүртэл

Бид дэлхийн өөр өөр хэсэгт амьдарч байгаа ч ариун сүмүүд бидний эргэн тойронд баригдах үед яг адил зүйлийг мэдэрсэн.

from Paris to Sapporo

Намайг Рачэл гэдэг. Би Францын Парис ариун сүмийн ойролцоо амьдардаг.

Ариун сүм гэр бүлд маань үнэхээр чухал байр суурь эзэлдэг. Бид Парис ариун сүм баригдахаас өмнө Германы Франкфурт ариун сүм рүү гэр бүлээрээ жилд хэд хэдэн удаа явдаг байсан. Тийшээ ирж, очиход 10 цаг зарцуулдаг.

Бид шинэ ариун сүмийг хэрхэн баригдаж байгааг харах дуртай. Долоо хоног бүр сүмд явсны дараа аав, ээж маань барилгын явц хэр байгааг бидэнд харуулахаар тийшээ явдаг. Эхлээд тэд хуучин барилгыг нураагаад, том нүх ухсан. Дараа нь тэд ариун сүмийг улам өндөр болгож барьсан. Тийм ч их удалгүй Их Эзэний өргөө сүндэрлэн боссон байсан.

Би ах, эгч, дүү нартайгаа хэзээ нэгэн өдөр энэ ариун сүмд орохыг сэтгэл догдлон хүлээж байна. Миний хамгийн том эгч Эстэр эхлээд баптисмд оролцох байх. Бид бүгдээрээ бидний ээлж ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа. Бид ариун сүмд хайртай. Манай хотод ариун сүм байгаад би баяртай байна.

Намайг Коши гэдэг. Би Японы Саппоро ариун сүмийн дэргэд амьдардаг. Би гэрийнхээ цонхны хажууд суугаад, ариун сүм хэрхэн баригдаж байгааг харах дуртай байсан.

Нээлттэй хаалганы өдрөөр би нэгэн сайн найзыгаа надтай хамт явахад урьсан. Түүнд бүх зүйл үнэхээр үзэсгэлэнтэй сайхан санагдсан.

Би ариун сүмийг онцгойлон адисалсан өдрийг ариун сүмийн төрсөн өдөр гэж бодох дуртай. Тэр өдөр миний мөн ерөнхийлөгч Монсоны төрсөн өдөр байсан. Би ариун сүмийг онцгойлон адислах үед тэнд аав, ээжтэйгээ хамт очсон.

Би ариун сүмийн дэргэд амьдарч байгаадаа маш их талархаж байна. Би сургууль дээрээ хүндхэн өдрийг давж гарсны дараа гэртээ харих замдаа ариун сүмийн талбайгаар явдаг. Би тэнд байхдаа Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрдэг. Би ариун сүм дотор орж, баптисмд оролцохыг мөн тэнд гэрлэхийг тэсэн ядан хүлээж байна.