2017
Чуулганы захиасууд таны амьдралыг хэрхэн өөрчилж болох вэ?
October 2017


Чуулганы захиасууд таны амьдралыг хэрхэн өөрчилж болох вэ?

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Та нар үнэхээр Есүс Христтэй илүү адилхан болж чадна. Эдгээр арга хэрэгсэл яаж гэдгийг мэдэхэд танд тусална.

desk with laptop and general conference issue

Сүнслэг байдлаараа бага зэрэг сулавтар байна уу? Бага зэрэг сүнслэг удирдамж авмаар байна уу? Тэгвэл, чи азтай байна. Ерөнхий чуулган тэр удирдамж чинь яг мөн. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс “Та нар [ерөнхий чуулганыг] сонсох юм бол Ариун Сүнс та нарын дотор өсөн нэмэгдэж буйг мэдрэх болно гэдгийг би Сүмийн залуу гишүүдэд амлаж байна. Их Эзэн та нарыг амьдралаа хэрхэн авч яваасай гэж хүсэж байгаагаа та нарт хэлэх болно”1 гэж хэлжээ.

Энэ нь зөвхөн чуулганаар дуусахгүй. Та нар дараа нь ч гэсэн хэлсэн үгнүүдийг судалснаар Сүнсийг мэдэрч чадна!

Чуулган олон янзын арга замаар бидэнд тусалдаг. Магадгүй хамгийн чухал нь юу вэ гэвэл, энэ нь хэрхэн Аврагчтай илүү адилхан болохыг зааснаар Түүнд илүү ойртох боломжийг бидэнд олгодог. Чуулганаас суралцах хамгийн үр бүтээлтэй нэгэн арга зам бол шууд нэвтрүүлгийг үзэж байна уу эсвэл дараа нь судалж байна уу гэдгээс үл хамааран Христийн зан чанаруудын тухай заасан зүйлсэд илүү анхаарах явдал юм. Та нар оюун санаандаа Христийн тодорхой нэг зан чанарыг бодоод чуулганыг сонсож, унших юм бол хэлсэн үгс хийгээд Сүнс танд хэрхэн Христтэй илүү адил болохоо мэдэхэд тусалж чадна.

Та нар чуулганы захиасуудыг судлахдаа чухам аль зан чанарт илүү их анхаарахаа мэдэж авахын тулд дараах сорилыг өгч болно. (Илүү нарийвчилсан сорил өгөх бол 2016 оны 10-р сарын New Era эсвэл Миний сайн мэдээг номло-ын 6-р бүлгийг үзнэ үү.)

Доорх Христийн есөн зан чанар бүр дээр өөрийг чинь хамгийн сайн илэрхийлэх мэдэгдлүүдийг сонгоно уу.

  1. Итгэл:

    1. Есүс Христ миний Аврагч мөн эсэхэд би тийм ч итгэлтэй биш байна.

    2. Би Есүс Христэд итгэдэг бөгөөд Түүнийг Аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрдөг.

    3. Есүс Христ бол миний Аврагч гэж би найддаг.

  2. Найдвар:

    young man
    1. Би ирээдүйнхээ талаар амар амгалан, өөдрөг үзэлтэй байдаг.

    2. Би ирээдүйгээс айж байна!

    3. Би ихэнхдээ ирээдүйн талаар боддоггүй. Бодохгүй байвал санаа зовох шаардлагагүй.

  3. Энэрэл ба хайр:

    1. Би хүмүүсийг хайрлахыг хичээдэг ч үргэлж намайг бухимдуулдаг хэдэн хүн байдаг.

    2. Би өөр хүний талаар бодох ч сөхөөгүй байна. Би өөрийнхөө амьдралыг авч явах гээд тун завгүй байна.

    3. Би бусдыг үүрд сайн сайхан, аз жаргалтай байгаасай гэж хүсдэг.

  4. Ариун журам:

    1. Би зүрх сэтгэлдээ цэвэр, ариун.

    2. Надад цэвэр, ариун байхад хэцүү байдаг.

  5. Мэдлэг:

    young woman reading scriptures with younger sister
    1. Надад хийх зүйл их байна. Асуултуудынхаа хариултыг хайх ч цаг алга.

    2. Үгүй байлгүй дээ. Суралцах аа? Суралцах чинь үнэхээр уйтгартай шүү дээ.

    3. Би үнэнийг ойлгож, асуултуудынхаа хариултыг олох гэж хичээнгүйлэн эрэлхийлдэг.

  6. Тэвчээр:

    1. Би бухимдаж, сэтгэлээр уналгүй аливаа зүйлийг хүлээх чадвартай.

    2. Би хүлээж чадах л байх. Гэхдээ сэтгэлээр унах байх.

    3. Хүлээнэ гэдэг чинь хамгийн аймшигтай зүйл. Би яг одоо л хүссэн зүйлээ авмаар байна.

  7. Даруу байдал:

    1. Би бүх зүйлийг өөрөө хиймээр байна.

    2. Би Их Эзэнээс тусламж хүсэн, Түүнд найддаг.

    3. Би ямар нэгэн зүйлийг хийж байхдаа Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсэж болно гэдгээ мартчихдаг.

  8. Хичээнгүй байдал:

    1. Би ихэнх цагаа зурагт үзэж, найзуудтайгаа цагийг өнгөрөөж, үүрэг хариуцлагаас зугтаж өнгөрүүлдэг.

    2. Би ихэнхдээ амьдралынхаа чухал зүйлсэд анхаарал хандуулж чаддаггүй ч хичээдэг шүү.

    3. Би цаг зав, хүч чадлаа хамгийн чухал зүйлсэд зарцуулдаг.

  9. Дуулгавартай байдал:

    1. Би удирдагчид болон эцэг эхийнхээ зөвлөгөөг дуртайяа дагадаг.

    2. Би ер нь өөрөө өөртөө босс. Надад бусад хүнийг сонсоход хэцүү байдаг.

    3. Би удирдагчид болон эцэг эхийнхээ зөвлөгөөг дагадаг ч заримдаа гомдоллодог.

young woman

Одоо хариултаа хар. Та ямар ямар зан чанар дээр ажиллахыг хүсэж байна вэ? Та тэдгээр зан чанарыг хэрхэн хөгжүүлэхээ мэдэхийн тулд нэг эсвэл хоёр зан чанарыг сонгоод, чуулганыг сонсох явцдаа тэдгээрт анхаарлаа төвлөрүүлж болно.

Хэрэв та өөрийгөө хариулт бүр дээр үнэхээр сайн байлаа гэж бодож байвал үргэлжлүүлэн хичээгээрэй! Та сорил өгөх явцдаа онцгой санагдсан нэг эсвэл хоёр зан чанарыг сонгоод, чуулганы үгсийг судлах явцдаа тэдгээрт анхаарлаа хандуулж болно. Та Христтэй адил болох аяллынхаа хаана нь явж байгаагаас үл шалтгаалан аялалд тань туслах удирдагчдын зөвлөгөөг хүлээн авч чадна.

Хэрэв та яг одоо ямар зан чанар дээр ажиллахаа шийдээгүй байгаа бол санаа бүү зов! Та чуулганыг сонсох бүрдээ юу онцгой сэтгэгдэл төрүүлж байгааг мэдэж болно.

Та анхаарлаа хандуулах зан чанараа нэгэнт сонгосон бол чуулганыг сонсохдоо эсвэл дараа нь судлахдаа илчлэлт хүлээн авахын тулд тэр зан чанараа бичиж тэмдэглэж болно. Чуулганыг сонсож, судлахдаа Сүнсэнд тодорхой зан чанар дээр ажиллах тодорхой арга замууд руу удирдах боломжийг олго. Доорх жишээг туршиж үзнэ үү!

Эшлэл

  1. Робэрт Д.Хэйлс, “Ерөнхий чуулган: Итгэл ба гэрчлэлийг хүчирхэгжүүлэх нь,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6.