2017
Есүс Иосеф Смит дээр ирсэн нь
October 2017


Есүсийн тухай түүх

Есүс Иосеф Смит дээр ирсэн нь

Зураг
Jesus visited Joseph Smith 1
Зураг
Jesus visited Joseph Smith 2
Зураг
Jesus visited Joseph Smith 3

Есүсийг амилснаас хойш олон жилийн дараа Иосеф Смит гэдэг хүү нэгэн асуулттай тулгарав. Тэр ямар сүмд явах ёстойгоо мэдэхгүй байсан учраас

Библи уншжээ. Үүнд хэрэв Тэнгэрлэг Эцэгт хандан залбирах юм бол Тэр бидний асуултад хариулна гэж бичсэн байлаа. Иосеф ой мод руу ороод, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирчээ.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэнгэрээс бууж ирлээ. Есүс тэдгээр сүм нь Түүний Сүмд харьяалагдах бүх зүйлийг заахгүй байгаа учраас алинд нь ч явах хэрэггүй гэж Иосефт хэлэв.

Иосеф нас биенд хүрснийхээ дараа Есүсийн Сүмийг дэлхий дээр авчрахад тусалсан байна. Энэ Сүмийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэж нэрлэдэг. Энэ нь хүмүүст Есүс болон Тэнгэрлэг Эцэгийн тухай мэдэхэд тусалдаг.

Судруудыг судлах нь надад Тэнгэрлэг Эцэгийн талаар илүү их зүйлийг заадаг. Намайг залбирах үед Тэр залбирлуудад маань хариулдаг.

Хэвлэх