2017
Ажлын ярилцлагын үеэр ирсэн сүнслэг өдөөлт бүхий хариулт
October 2017


Ажлын ярилцлагын үеэр ирсэн сүнслэг өдөөлт бүхий хариулт

Гибрайр Падилха Дос Сантос

Бразилын Сан Пауло

man standing on clock

© Getty Images-ийн гэрэл зураг

Би гадасны бие даах чадвар хөгжүүлэх хороог удирдахаар дуудагдахдаа чадвараасаа доогуур ажил хийж байгаагаа ухаарсан юм. Би үүнийг ухаармагцаа ажил мэргэжлээсээ илүү ихийг хүссэн.

Би илүү сайн ажилтай болох хүсэлтэй болж, хувийн товч намтраа мэргэжлийн талаас бичихэд тусламж хүслээ. Би шинэ товч намтраа хэд хэдэн бизнесийн байгууллага руу явуулсан бөгөөд тун удалгүй ярилцлагуудад дуудагдав.

Нэг удаа ярилцлага авч буй хүн товч намтар дээрх гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхөөр үйлчилдэг ажлыг маань тодорхойлсон өгүүлбэрийг онцлоод, “Энэ сүмийн үйлчлэл чинь яг ямар учиртай болохыг таван секундэд тайлбарлаад өгөөч?” гэж асуусан юм.

Би 2500 хүнд санаа тавьж, тэднийг удирдан чиглүүлэх үүрэг хариуцлагатай нэгэн байгууллагын удирдлагын албанд байдаг гэдгээ хэлсэн. Ярилцлага авч буй хүний сонирхол нь төрж, “Та тэдгээр 2500 хүнийг хэрхэн удирддаг вэ? Би танд энэ асуултад өгөх таван секундийн хариултаа нэг минут бодох боломж олгоё” гэж хэлэв.

Энэ нь ярилцлагын шийдвэрлэх мөч байх болно гэдгийг би мэдэж байлаа. Би Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, тусламж гуйсан бөгөөд тэр даруй бие даах чадвар хөгжүүлэх бүлгээс сурсан зүйл минь санаанд орсон юм. Би өөртөө маш итгэлтэй болов.

Нэг минутын дараа тэр надаас “Та тэдгээр 2500 хүнийг хэрхэн удирддаг вэ?” гэж асуулаа.

“Бид тэдэнд зорилготой байхад тусалдаг” гэж би хариулсан юм.

Ярилцлага авч буй хүн босож зогсоод, миний гараас барин, “Таныг ажилд авлаа” гэж хэлж билээ.

Бурхан хэрхэн миний гараас хөтлөөд, залбиралд минь хариулсан юм бол гэж би гайхдаг. Удирдагчдад маань бие даах чадвар хөгжүүлэх санаачилгыг гаргах илчлэлт өгсөн Аврагчдаа би талархаж байна. Би өөрөө үүний үр шимийг хүртсэн бөгөөд бие даах чадвар хөгжүүлэх санаачилгын эгэл жирийн, сүнсээр өдөөгдсөн үйл явц гадасны маань олон хүний амьдралыг адисалж байгааг харсан. Бие даах чадвар хөгжүүлэх зарчмууд хүмүүсийн амьдралыг дээшлүүлдэг гэдэгт би бүрэн итгэдэг учраас шинэ ажил дээрээ 15 ажилтанг удирдах болсны дараа тэдэнд бие даах чадвар хөгжүүлэх зарчмуудыг зааж эхэлж билээ.

Би хөгжиж дэвшин, бодож байснаасаа ч илүү чадвартай болсон. Би одоо өөрийгөө болон гэр бүлээ тэжээх хангалттай цалин авч байна. Энэ санаачилга бидэнд илүү бие даасан болоход тусалснаар өдөр бүр биднийг хөгжүүлж байдаг.