2017
Ганц харандаагаар ч болов туслах нь
October 2017


Ганц харандаагаар ч болов туслах нь

helping out, one pencil at a time

Манай гадас дүрвэгчдэд туслах төсөл эхлүүлэх үед энэ бүхэн эхэлсэн юм. Надад төсөл үнэхээр таалагдсан учраас би ээжээсээ сургуулийн багшид маань энэ талаар хэлэхийг хүссэн бөгөөд багш маань дөрөвдүгээр ангийнхантай ямар нэгэн зүйл хийхийг хүслээ. Бусдад үлгэр дуурайл болохын тулд Мэдди эгч бид хоёр нэг хаалганаас нөгөө рүү хандив гуйн явав.

Дөрөвдүгээр ангийнханд төслөө танилцуулах өдөр ирлээ. Би бага зэрэг сандарч байв. Үнэндээ би үнэхээр их айж байсан ч хамаг чадлаараа хичээсэн. Би бүх дөрөвдүгээр ангийнханд дүрвэгчдэд зориулан хичээлийн цүнх бэлдэхэд юу юу шаардлагатай байсныг хэлсэн. Бид хэрхэн нэг хаалганаас нөгөө хаалга руу явснаа ярьсан бөгөөд тэднийг надаас ч илүү сайн хандив цуглуулахад урьсан. Бид хамтдаа 100 үүргэвч бэлтгэж, дотор нь дэвтэр, харандаа, бусад хичээлийн хэрэгсэл хийсэн. Бид мөн “Германд тавтай морил” гэж бичсэн дугтуй хийв.

Би ээжтэйгээ хамт дүрвэгчдийн лагерь руу цүнхнүүдийг авч явлаа. Лагерийг сайхан байсан гэж хэлэхгүй ч тоглоомын талбай болон суралцахад зориулсан газар тэнд байсан. Лагерийн хажуугаар дуу чимээ ихтэй галт тэрэг явдаг байсан бөгөөд энэ нь Сири болон үүнтэй адил бусад орны дээгүүр нисдэг тийрэлтэт онгоцтой адилхан сонсогдсон гэж хүүхдүүд хэлж байв. Энэ нь хүүхдүүдэд эх орондоо сонсож байсан тэсрэх бөмбөг шиг сонсогдсон байх.

Би лагерь дээр үе тэнгийнхээ хэдэн хүүхэдтэй уулзсан. Тэдний нэг болох Даниел шатар үнэхээр сайн тоглодог. Би шатар тоглох дуртай учраас түүнтэй шатар тоглож чадаагүйдээ үнэхээр харамссан. Гэхдээ тэд намайг хөл бөмбөг, ширээний теннис тоглоход урьсан. Хөвгүүд гэр орноо санаж байгаагаа мөн лагерийг орхиж, сургуульдаа явахыг хүсэж байгаагаа хэлсэн.

Бид хөл бөмбөг, ширээний теннис тоглосны дараа цүнхнүүдийг тарааж өгсөн. Дүрвэгчдийн лагерьт амьдарч байгаа хүүхдүүдийн төлөө ямар нэгэн сайн зүйл хийсэн учраас надад сайхан санагдаж байна.