2017
Сэргээлтийн анхны төлөөлөгчдийн дуудлага
October 2017


Сэргээлтийн анхны төлөөлөгчдийн дуудлага

1835 оны 2-р сарын 8-нд Иосеф Смит Бригам Янг, Жозеф Янг гэх ах дүү хоёроос өөрт нь зориулан дуулахыг хүсжээ. Тийн бошиглогч Арван хоёр төлөөлөгчийг дуудах цаг болсон гэсэн илчлэлтийг хүлээн авсан юм.1

Иосеф Смит ирэх бямба гарагт болох чуулганы зарыг илгээхийг Бригамаас хүссэн бөгөөд түүнийг Арван хоёрын нэг болохыг нь хэлжээ.2

Зургаан өдрийн дараа гэгээнтнүүд цугларав. Уг цуглааны хамгийн гол зорилго нь Мормоны Номын гурван гэрч болох Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар “сүмээс арван хоёр эрэгтэйг төлөөлөгчөөр сонгох” явдал гэдгийг Иосеф Смит хэлжээ.3 Оливер, Давид хоёр 1829 оны 6-р сард энэ үүрэг хариуцлагыг хүлээн аваад арван хоёрыг олохын тулд “мацаг барьж, залбиран Их Эзэнийг эрэлхийлсэн” боловч цаг нь хараахан болоогүй байсан юм.4 Одоо цаг нь ирснийг Иосеф хэллээ.

Арван хоёр нь (цуглаан дээр танилцуулсан дарааллаар) 23 настай Лайман Жонсон, 33 настай Бригам Янг, 33 настай Хибэр С.Кимбалл, 30 настай Оорсон Хайд, 35 настай Давид В.Паттен, 27 настай Лук Жонсон, 29 настай Виллям Э.Маклелин, 23 настай Жон Ф.Боинтон, 23 настай Оорсон Пратт, 23 настай Виллям Смит, 34 настай Томас Б.Марш, 27 настай Парлей П.Пратт нар байсан бөгөөд бүгд дуудагдахаасаа өмнө номлолд үйлчилсэн байсан. Найман төлөөлөгч өнгөрсөн зун нь Иосеф Смитийн хамт Сионы хуаранд нэгдсэн байжээ.5

Дуудагдсаныхаа дараа төлөөлөгч бүр томилогдсон байсан.6 Тэднийг томилох адислал номлогчийн ажлын амжилтыг амласан амлалтуудаар дүүрэн байлаа. Хибэр С.Кимбалл хожим нь “өвчтөнийг эдгээх, чөтгөрийг зайлуулах, үхэгсдийг босгох, сохруудад хараа оруулах, уулсыг нүүлгэх хүч зэрэг ирэх ёстой олон зүйлийг мөн Есүс Христийн нэрээр дамжуулан бүх зүйл бидэнд захирагдах болно гэдгийг урьдчилан зөгнөсөн” адислалуудыг дурссан юм.7

Оливер Каудери мөн тэдний туулах бэрхшээлүүдийг онцолжээ. “Бурхан өөрийнхөө үйл хэргийг урагшлуулж, тохиолгон авчрахын тулд золиослол шаардах үед амь насаа золиослоход ямагт бэлэн бай.” Оливер Есүс Христийн бодит байдлын талаар итгэлтэйгээр гэрчлэхийн тулд Түүний талаар өөрийн гэсэн мэдлэгтэй болохыг эрэлхийлэхэд төлөөлөгчдийг урамшуулсан. “Бурханыг нүүр нүүрээрээ харах хүртлээ хэзээ ч тэмцэхээ бүү боль.”8

1835 оны 5-р сарын эхээр төлөөлөгчид Сүмд хэд хэдэн номлолыг эхлүүлсэн бөгөөд тэдний манлайлал олон хүний амьдралыг адисалсан юм.

Эшлэлүүд

  1. Түүх, 1838–1856 (Manuscript History of the Church), volume B-1 [1834 оны 9-р сарын 1–ээс 1838 оны 11-р сарын 2],” addenda, note A, 1-р хуудас, josephsmithpapers.org/paper-summary/history-1838-1856-volume-b-1-1834 оны 9-р сарын 1-1838 оны 11-р сарын 2/304.

  2. Жозеф Янг, History of the Organization of the Seventies (1878), 1-ийг үзнэ үү.

  3. “Minutes, Discourses, and Blessings, 1835 оны 2-р сарын 14–15,” in Joseph Smith Papers, Documents, Volume 4:1834 оны 4-р сараас 1835 оны 9-р сар, 224–228.

  4. “Minutes and Blessings, 1835 оны 2-р сарын 21,” in Joseph Smith Papers, Documents, Volume 4: 1834 оны 4-р сараас1835 оны 9-р сар, 242, 243.

  5. Хуаранд нэгдээгүй дөрөв нь Давид В.Паттен, Томас Б.Марш, Виллям Э.Маклелин, Жон Ф.Боинтон нар байв.

  6. 1835 оны 2-р сарын 14-нд болсон цуглаан дээр Арван хоёрын зөвхөн ес нь л байжээ. Парлей П.Пратт 1835 оны 2-р сарын 21-нд томилогдсон бөгөөд Томас Б.Марш, Оорсон Пратт хоёр хоёулаа 1835 оны 4-р сарын 26-нд томилогджээ.

  7. “Х.С.Кимбаллын тэмдэглэлээс авав,” Times and Seasons, 1845 оны 4-р сарын 15, 868.

  8. “Minutes and Blessings, 1835 оны 2-р сарын 21,” in Joseph Smith Papers, Documents, Volume 4:1834 оны 4-р сараас 1835 оны 9-р сар, 244.