Донтолт
Алхам 11: Хувийн Илэрхийлэл Хүлээн Авах


“Алхам 11: Хувийн Илэрхийлэл Хүлээн Авах,” Донтолтоос ангижрах хөтөлбөр: Донтолтоос ангижран, эдгэрэх удирдамж (2005), 65–70

“Алхам 11,” Донтолтоос ангижрах хөтөлбөр, 65–70

Алхам 11

Хувийн Илэрхийлэл Хүлээн Авах

Үндсэн Зарчим: Тунгаан бодолт, залбирлаар дамжуулан Их Эзэний хүслийг мэдэж, дутагдлаа даван туулах хүчийг Түүнээс эрэлхийл

Донтолтоос ангижрах алхмуудыг судалж, амьд-ралд нэвтрүүлснээр, даруу байдал болон Бурханы хүслийг хүлээн зөвшөөрөх дээр үндэслэгд-сэн амьдралын ая тухыг бид мэдэх болсон билээ. Бид бүх юмны талаар, өөрийгөө дөвийлгөн боддог гөжүүд зан харьцаа, өөртөө харамсан гонгинохын аль алиных нь талаар залбирдаг байв. Ингэхэд уур уцааргүй болж будилж мунгинах нь арилж үгүй болдог байв. “Бидний амьдралын бодол санаа, үйлдэл бүрд хүрч нөлөөлдөг, оюун ухаанд маань байнга бай-даг, хамгийн олон удаа давтагддаг асуулт бол, ‘Эзэн, та надаар юу хийлгэх вэ?’ (Үйлс 9:6.) гэсэн асуулт байх ёстой. Эл асуултын хариу нь зөвхөн Христийн Гэрэл болон Ариун Сүнсээр дамжин ирдэг билээ. Энэ хоёроор бодгаль нь дүүрэн амьдардаг хүмүүс азтай юм” гэсэн Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсоны бошиглолын зөвлөгөө биеллээ олсон амьдралаар бид амьдарч эхэлсэн юм (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, 1988 оны 12-р сар, 2).

Алхам 11-нь Их Эзэний хүслийг өдөр өдрөөр мэдэж, бидэнд үүнийг хэрэгжүүлэх хүчтэй байхыг эрж хайх насан туршийн баталгааг өгсөн билээ. Бидний хамгийн агуу хүсэл бол Ариун Сүнснээс удирдамж хүлээн авч, үүний дагуу амьдралаа авч явах чадвараа дээшлүүлэх явдал байлаа. байсан үе дэх бидний зан харьцаатай энэ хүсэл асар ихээр зөрчилддөг байв.

Хэрэв та нар бидэнтэй адилхан байсан бол, найд-вар, баяр баясгалан, амар амгалан байдал болон эдгэрэлт нь дэлхийн эх сурвалжаас ирэх болно гэж донтолтоос ангижирч эхлэхээсээ өмнө бодож байсан биз. Донтолтын энэ эх сурвалж нь архи, мансууруулах бодис, бэлгийн харилцаа, мөрийтэй тоглоом, үрэлгэн зарцуулалт, эрүүл мэнддээ хортойгоор ховдоглон идэх зуршил, бусдаас хамааралтай донтогч авир байна уу ялгаагүй, та төөрөлдсөн, хаягдсан, ганцаардмал байдлаас өөрийнхөө хүч чармайлтаар гарч чадна гэж боддог байсан биз. Бусад хүмүүс таныг хайрла-хаар хичээхэд магадгүй та үүнийг мэдэрдэггүй байсан байх. Мэдэрдэг байсан өлсгөлөнг тань юу ч тайлдаг-гүй байсан биз. Гэвч, донтолтоос ангижрах зарчмуудаар амьдарсан үед, зүрх сэтгэл тань, амьдрал тань өөрчлөгдөнө.

Аврагч, Есүс Христ танд хэрэгтэйг, өөрийн тань амьдрал дахь Түүний үүргийг бас Христийн гэрлийн үнэ цэнийг та ойлгож, үнэлэн, эрхэмлэн дээдэлж эхэлсэн байгаа. Ухамсар тань таныг удирдаж байгааг мэдсэн үед та зөвхөн өөртэйгөө ярьж байгаа бус гэдгийг ойлгож эхэлсэн. Эхний үед дадаж сураагүй болохоор эвгүй юм шиг санагдаж байсан ч, одоо та Эцэгтэй ойр дотно харилцахын тулд Христийн нэрээр Түүнд хандан залбирдаг боллоо. Та зорилготойгоор “бошиглогчид болон төлөөлөгчдийн тухайлан бичсэн энэхүү Есүсийг эрэлхийлдэг” (Ифер 12:41) боллоо.

Судрууд ялангуяа Мормоны Ном Түүнийг гэрчилдэг учраас та судруудыг судлах хэрэгтэй. Мормоны Номын бошиглогчид Ариун Сүнсээр дамжуулан Эцэгийн тухай илүү сайн ойлгохыг эрж хайн, ийм ойлголттой болсныг гэрчлэл бүрд дүрсэлдэг. Та судруудыг уншиж, үнэнийг нь мэдлээ. Залбирал, тунгаан бодолт шинэ амьдралын тань амин сүнс боллоо. Залбирал, тунгаан бодолт нь үл ойшоодог үүрэг төдий байсан бол эдүгээ наанадаж л өглөө орой хоёр Эцэгийнхээ өмнө өвдөг сөгдөж, Есүс Христэд болон Ариун Сүнсэнд талархал өргөхийн төлөө сэтгэл зүрхээ Түүнд нээх нь зүрх сэтгэлийн тань хүсэл болсон байгаа.

Та Алхам 11-ийг хэрэгжүүлснээр, Ариун Сүнсээр дамжуулан өөрийнхөө талаарх Эцэгийн хүсэл таалал буюу илчлэлтийн тухай мэдлэг хүлээн авах болно гэдгийг бүр илүү ухааран ойлгоно. Цагаатгалаар дамжуулан, Эцэгийн хүслийг хэрэгжүүлэх хүчийг (эсвэл нигүүлслийг) та хүлээн авах болно. Үхэшгүй байдал болон мөнх амьдралыг танд тохиолгон авчрахад хүч, зорилгоороо нэгдсэн, алдар суут, өргөмжлөгдсөн гурван хүмүүн Бурхан Эцэг, Есүс Христ, Ариун Сүнсээр адислагдаж, тэднээр дэмжүүлдгээ та мэднэ.

Судруудыг судалж, залбиран, судруудын талаар тунгаан бодсоноор, уруу таталтыг эсэргүүцэх чадвар тань өсөн нэмэгдэх болно. Илчлэлт хүлээн авч сурах нь дадлага, тэвчээр шаарддаг. Бошиглогчид, төлөөлөгчдийн хэлсэн үгсийг судалснаар, тэдний сургаалуудын дагуу амьдрахыг хичээснээр та өөрийгөө бэлтгэх болно. Удирдамж хүлээн авахад бэлэн байж, хүлээж авсан удирдамжаа бичиж тэмдэглэн, эргэцүүлэн бодож, дагаснаар та өөрийгөө бэлтгэж болно. Хүлээн авсан адислалуудынхаа төлөө Их Эзэнд талархал илэрхийлснээр, удирдамж хүлээн авах чадвар тань өсөн нэмэгдэх болно.

Та донтолтоос өөрийгөө чөлөөлснөөр, Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авах илүү их чадвартай болно. “Ариун Сүнс биднийг мэхлэгдэхээс хамгаалах болно. Харин энэхүү гайхамшигт адислалыг хүртэ-хийн төлөө уг Сүнсийг өөртөө хадгалахад шаардлагатай зүйлсийг бид үргэлж хийх ёстой. Бид зарлигуудыг сахиж, удирдамжийн төлөө залбиран, Сүмд явж, ням гараг бүр ариун ёслолоос хүртэж байх ёстой. Мөн бид Сүнсийг холдуулах юуг ч хэзээ ч хийх ёсгүй. Ялангуяа лорнографи, архи, тамхи, мансууруулах бодисоос, түүнчлэн ариун явдлын хуулийг зөрчихөөс бид зайлсхийх ёстой. Их Эзэний Сүнсийг холдуулан зайлуулах юмсыг бие махбоддоо хэрэглэх болон хууран мэхлэлтийн эсрэг биднийг Сүнсний хамгаалалт-гүй болгох зүйлсийг бид хэзээ ч хийх ёсгүй” гэж Арванхоёрын Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс сургажээ (Conference Report, 2004 оны 10-р сар, 49; Ensign, 2004 оны 11-р сар, 46).

Залбирал, тунгаан бодолт бол айдас, бухимдлын эсрэг хүчирхэг хэрэгсэл юм. “Аврах чадал бүхий түүний гавьяанд та нар бүрэн дүүрнээр даатган, түүнд хэлбэрэлтгүй итгэлтэйгээр Христийн үгээр бус аваас өдий зэрэгт хүрээгүй болой” (2 Нифай 31:19). Зөвхөн Есүс Христээр дамжин, Түүний нэрээр Эцэгт ирснээр, Түүний Сүнсийг өөртөө байлгаснаар та сүнслэг байдлын хувьд үргэлж өсч, хөгжиж чадна. Танд өдөр бүр удирдамж хүсэхийн хамт зарлигуудыг дуулгавартай дагах насан туршийн зуршлаар дамжуулан Бурхантай харилцах харилцаагаа сайжруулах баталгааг Алхам 11 бий болгоно.

Хэрэгжүүлэх алхмууд

Хувийн залбирал, тунгаан бодолтоор дамжуулан удирдамж болон хүчний төлөө Есүс Христийн нэрээр Эцэгт ирэгтүн; Патриархын адислалаа хүлээн авч, судла.

Донтолтоос ангижрах хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад, биднээс олон нь өглөө эрт босч, ганцаархнаа судар судлах, залбирах нам гүм цагийг олж сурсан юм. Хэрэв та ингэж заншаагүй бол, залбирах, тунгаан бодох цагийг боломжтой бол өглөөгүүр төлөвлө. Тухайн өдөр өөр хэн нэгнийг юм уу өөр ямар нэг зүйлийг биш, харин Бурханыг та энэ үед нэгдүгээрт тавьж чадна. Боломжтой л бол өвдөг сөгдөж бай. Эцэгт хандан, өөрийгөө удирдах Сүнсийг эрэлхийлж, ихэвчлэн чангаар залбирч бай (Ром 8:2б-г үз). Тэгээд дараа нь тунгаан бодолтоо удирдахын тулд судрууд болон өнөө үеийн бошиглогчдын сургаалуудыг ашиглан судал. Патриархын адислалаа олон удаа дахин уншиж бай. Уг адислал доторх удирдамжийг залбирч, тунгаан бодож бай. (Хэрэв та Патриархын адислал хүлээж аваагүй бол, үүнийг авах талаар бишоптойгоо ярилц.)

Бодол санаа, мэдрэмжүүдээ тэмдэглэж байх нь санаа бодлоо илэрхийлэх, өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх хүчирхэг хэрэгсэл болно. Та Ариун Сүнсээр дамжин ирдэг сэтгэгдэл, зөвлөгөө, тайтгарал, мэргэн ухааныг тэмдэглэж болно.

Тунгаан бодох үнэт цаг дуусахад ч залбирахаа бүү зогсоо. Зүрх сэтгэл, оюун бодлын тань гүн дэх чимээгүй залбирал, амьдралынхаа бүх үеийн туршид эргэцүүлэн бодох арга зам тань болно. Та бусад хүмүүстэй харилцан ажиллахдаа, шийдвэр гаргахдаа, сэтгэл хөдлөл, уруу таталтуудтай тулгарсан үедээ Их Эзэнтэй зөвлөж бай. Түүний Сүнсийг өөртэйгөө үргэлж хамт байлгахын тулд, зөв зүйлийг хийхэд өөрийгөө удирдуулахын тулд Түүний Сүнсийг урьж, эрэлхийлж бай (Дуулал 46:1; Алма 37:36–37; 3 Нифай 20:1-ийг үз).

Судрууд болон сүнсээр нөлөөлөгдсөн бусад ном зохиолын талаар өдрийн турш тунгаан бод, залбирахаа үргэлжлүүл.

Олон талаараа Алхам 11 бол амьдралынхаа үнэнийг ухамсарлан ойлгосон Алхам 10 дахь таны хүч чармайл-туудын зүй ёсны үргэлжлэл юм. Та өдөр бүрийг төлөвлөхдөө үйл ажиллагааныхаа талаар шөнө унтахдаа ч бодож, Бурханд хандан байнга залбирахад зүрх сэтгэлээ зориулж бай. Өглөө судлах үеэр уншсан зүйлээсээ ямар нэг санааг авч, өдрийн үйл ажиллагааныхаа үеэр үүнийг үе үе тунгаан бодож байх нь нэг санаа юм. Оюун бодлоо үнэнтэй нийцүүлэхэд тань энэ зуршил туслах болно.

Мөн чанартаа бид бүгд сахилгажаагүй улс, гэвч Есүс Христ болон Түүний бий болгосон үлгэр жишээг харснаар та Эцэгт цаашид захирагдахуйц даруу байдлыг олох болно. Аврагчийн нэгэн адил та, “Таны хүсэл биелэгдэг” (Матай 26:42) хэмээн насан туршдаа чин сэтгэлээсээ хэлэх чадвартай байх болно. Христийн Гэрэл таныг удирдаж, Ариун Сүнсний нөхөрлөлийг хүлээн авахад таныг бэлтгэх болно. Ариун Сүнсний нөхөрлөл улам бүр байнгын болж, үнэнийг танин мэдэж, гэрчлэх чадвар тань өсөн нэмэгдэх болно.

Судалж, ойлго

Дараах судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн үгсийг судал. Эдгээр нь таны ойлголтыг нэмэгдүүлж, сурахад тань танд туслах болно. Залбирч тунгаан бодоход, хувиараа судлахад, түүнчлэн бүлгээр ярилцахад та эдгээр судрууд, хэлсэн үгс, асуултуудыг ашиглаж болно.

Их Эзэнд ойр бай

“Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн; мөн та нар намайг олох болно, асуу тэгвэл та нар хүлээн авах болно; тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно” (С ба Г 88:63).

  • Таны хүсэл, таны сонгох эрхийг Их Эзэн хүндэтгэдэг. Албадлагагүйгээр Түүнд хандахаар сонгох боломжийг Тэрээр танд олгодог. Та Түүнийг өөртөө ойр байлгахаар урихад Тэрээр танд ойртдог. Өнөөдөр та Түүнд хэр зэрэг ойртох тухайгаа бичнэ үү.

Талархал

“Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн. Сүнсийг бүү бөхөө” (1 Тесалоник 5:17–19).

  • Амьдралынхаа юм бүхэнд, тэр ч байтугай, өөрийнхөө ойлгодоггүй юмст ч талархалтай байхыг санасан үед, “зогсолтгүй” залбирах гэж Паулын нэрлэсэн, Бурхантай харилцах харилцаагаа байнгын байлгах боломж танд байх болно. Өдөржингөө Бурханд талархахыг хичээ. Сүнстэй нягт харилцаатай байхад тань энэ зуршил хэрхэн нөлөөлөх вэ?

Христийн үгс дээр найрла

“Тэнгэр элчүүд Ариун Сүнсний хүчээр ярьдаг; иймийн тул, тэд Христийн үгсийг ярьдаг. Иймийн тул, би та нарт хэлсэнчлэн, Христийн үгэн дээр найрла; учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно” (2 Нифай 32:3).

  • Та Христийн үгс дээр найрлах юм бол, таны мэдэх хэрэгтэй, таны хийх хэрэгтэй бүх зүйлд эдгээр үгс таныг удирдах болно гэдгийг Нифай энэ шүлэгт заажээ. Бүх өдрийн турш Есүс Христ тантай хамт алхалж, тантай ярилцаж явах нь ямар байхыг зураглан дүрсэл. Энэ дүр төрхийг тунгаан бодох үед төрсөн бодол санаагаа бичнэ үү.

Хувийн илэрхийлэл хүлээн авах

“Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно’ (С ба Г 8:2, онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) … хэмээн Аврагч хэлжээ. Оюун ухаанд төрсөн сэтгэгдэл нэн өвөрмөц юм. Зааврыг хэлж бичүүлж болдог байхад нарийн өнгө аяс бүхий үгсийг сонсож, мэдэрч, бичиж болдог. Зүрх сэтгэлд хүрдэг харилцаа бол илүү ерөнхий сэтгэгдэл юм” (Ричард Г.Скот, “Helping Others to Be Spiritually Led,” Doctrine and Covenants and Church history symposium, 1998 оны 8-р сарын 11, 2).

  • Хувиараа илчлэлт хүлээн авах тухай таны ойлголт өсөн нэмэгдэх тусам, та үүнийг бүр олон дахин, бүр олон арга замаар ухааран ойлгох болно. Их Эзэнээс ирсэн сэтгэгдлүүд болон илчлэлтүүдийг та хэрхэн мэдэрсэн тухайгаа бичнэ үү.

“Би та нарт хэлнэ [миний ярьсан эдгээр зүйлүүд] Бурханы Ариун Сүнсээр надад мэдүүлэгдсэн билээ. Болгоогтун, би өөрөө эдгээр зүйлүүдийг мэдэж болохын тулд олон хоног мацаг барьсан . Мөн эдүгээ би өөрөө эдгээр нь үнэнийг мэднэ; учир нь Их Эзэн Бурхан өөрийн Ариун Сүнсээр надад эдгээрийг үзүүлсэн юм; мөн энэ нь надад байгаа илчлэлтийн суу билиг бөлгөө” (Алма 5:46).

  • Залбирч, мацаг барьсан үед илчлэлт хүлээн авах чадвар нь нэмэгдсэнийг Алма гэрчилжээ. Донтолтоос татгалзахыг та мацаг барилтын нэг хэлбэр болгон авч үзэж болох юм. Донтолтоос татгалзах нь илчлэлтийн сүнстэй байх чадварыг тань хэрхэн дээшлүүлсэн тухайгаа бичнэ үү.

“Судар унших нь сүнслэг нөлөө болон илчлэлт өөд хөтөлдөг гэсэн санаа нь судар бол зөвхөн бичигдсэн үеийнхээ аль нэг зүйлийн утга учраар хязгаарлагд-даггүй, бас өнөө үеийн аль нэг зүйлийн утга учрыг уншигчид өгүүлдэг тэрхүү үнэнд үүд хаалгыг нээдэг. Бүр тэр ч байтугай, судар унших нь, яг тэр үед Их Эзэн тухайн уншигчтай харилцахыг хүссэн ямар нэг зүйлийн талаарх илчлэлт өөд бас хөтөлж болно. Энэ тохиолдолд, судрууд бол хувиараа илчлэлт хүлээн авахад бид бүхэнд туслах Урим ба Туммим байж болно хэмээн хэлсэн нь бид хэтрүүлэн хэлж байгаа хэрэг биш” (Даллин Х.Өүкс, “Scripture Reading and Revelation,” Ensign, 1995 оны 1-р сар, 8).

  • Судруудын хэлийг ойлгох нь гадаад хэл сурах-тай адил юм. Ойлгох хамгийн сайн арга бол судруудад шимтэн дурлаж, эдгээрийг өдөр бүр уншиж, судлах явдал мөн. Өөрт тань нээгдэж, таны хувийн илчлэлт болсон нэг судрын хэсгийн талаар бичнэ үү.

Их Эзэнээс зөвлөгөө хүлззн авах нь

“Иймийн тул, ахан дүүс минь, Их Эзэнд зөвлөхөөр бус, харин түүний мутраас зөвлөгөө авахаар эрэлхийл. Учир нь болгоогтун, тэрбээр мэргэн ухаанд, мөн шударга ёсонд, мөн агуу их нигүүлсэлд, өөрийн бүх ажлыг хамруулан зөвлөдгийг та нар өөрсдөө мэднэ шүү дээ” (Иаков 4:10).

  • Бид өөрсдийнхөө шийдвэрүүд, хэрэг явдлын талаарх Түүний тааллыг эрэлхийлэхийн оронд Их Эзэнд зөвлөн, хүсч байгаа юмаа Түүнд яри-хад илүү их цаг зардаг байсан учраас өнгөрсөн үед бидний залбирлууд үр ашиггүй байсан юм. Саяхан хийсэн залбирлынхаа тухай бод. Тэр залбирал тань Их Эзэнд өгсөн зөвлөгөөгөөр дүүрэн байсан уу, эсвэл Их Эзэнээс хүссэн зөвлөгөөгөөр дүүрэн байсан уу? Өөрт тань өгсөн Түүний зөвлөгөөг сонсож, хүлээн авах хүслийнхээ тухай бичнэ үү.

Хэвлэх