Донтолт
Алхам 12: Үйлчлэл


“Алхам 12: Үйлчлэл,” Донтолтоос ангижрах хөтөлбөр: Донтолтоос ангижран, эдгэрэх удирдамж (2005), 71–76

“Алхам 12,” Донтолтоос ангижрах хөтөлбөр, 71–76

Алхам 12

Үйлчлэл

Үндсэн Зарчим: Есүс Христийн Цагаатгалын үр дүнгээр сүнслэг сэрэлт танд байгаа учраас, энэ захиасыг бусадтай хуваалцаж, эдгээр зарчмуудыг өөрийн хийх бүх зүйлдээ авч хэрэгжүүл.

Амьдралынхаа үлдсэн хугацааны туршид Сүнсний l. гэрэлд өсч хөгжихөд тань үйлчлэл танд туслах болно. Алхам 10-т та амьдралдаа өдөр бүр үнэлэлт дүгнэлт өгч, үйлдлүүдийнхээ төлөө хариуцлага хүлээж сурсан билээ. Алхам 11-д та Ариун Сүнсний удирдамжийг өөртөө аль болохоор байнга байлгахын тулд Аврагчийг хором бүрд санаж байхыг сурсан. Алхам 12 нь гурав дахь тулгуур зарчим болох бусдад үйлчлэх үйлчлэлийг өөртөө багтаадаг бөгөөд энэ нь донтолтоос болон нүглээс ангижрахыг цаашид үргэлжлүүлэхийг баталгаатай болгодог.

Донтолтоос ангижрахын тулд та өөрийгөө мар-таж, үйлчлэх ёстой. Бусдад туслах хүсэл бол Сүнсний сэрэлтийн жам ёсны үр дүн мөн.

Бусад донтогчид, амьдралаа өөрчлөхийн төлөө сүнсний арга хандлагыг авч үзэхийг хүссэн, зовж шаналсан бүх хүмүүс тэрчлэн үнэн болон шударга ёсыг эрж хайж байгаа хүн бүхэнд зориулсан найдварын захиас танд байна. Бурхан бол гайхамшгуудын Бурхан бөгөөд цаг ямагт ийм байсаар ирсэн гэдэг нь энэхүү захиасын утга юм (Моронай 7:29-ийг үз). Таны амьдрал үүнийг нотолж байгаа шүү дээ. Та Есүс Христийн Цагаатгалаар дамжин шинэ хүн болж байна. Та бусдад үйлчлэх хүч чармайлтуудаараа дамжуулан энэ захиасыг хамгийн сайнаар хуваалцах болно. Үйлчилснээр энэ үйл явцын тухай таны ойлголт, мэдлэг бэхжиж, гүнзгийрэх болно.

Түүний нигүүлслийн тухай, Түүний ач ивээлийн тухай гэрчлэлээ хуваалцах нь таны санал болгож чадах хамгийн чухал үйлчлэлүүдийн нэг юм. Нинжин сэтгэлийн үйлдлүүд болон амин хувиа хичээгээгүй үйлчлэлээр дамжуулан бусдын ачаа дарамтыг үүрэл-цэх нь Хрис-тийн дагагч (Мозая 18:8-ыг үз) болсон шинэ амьдралын тань нэг хэсэг юм.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон сургасан нь: “Бурханд амьдралаа даатгасан хүмүүс амьдралдаа өөрсдийнх нь хийж чадахаас илүү ихийг Тэрээр хийж чадна гэдгийг мэдэх болно. Тэрээр тэдний баяр баясгаланг гүнзгийрүүлж, зөн билгийг нь өргөжүүлэн, оюун ухааныг нь хурцалж, булчинг нь хүчтэй болгож, сэтгэл санааг нь өргөн, адислалуудыг нь олшруулж, боломжуудыг нь нэмэгдүүлэн, бодгалийг нь тайтгаруулж, найз нарыг нь өсгөн торниулж, амар амгаланг тэдэн дээр юүлэх болно. Бурханд үйлчлэх үйлчлэлд амь насаа алдах хэн боловч мөнх амьдралыг олж авах болно” (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, 1988 оны 12-р сар, 4).

Ариун Сүнсээр үргэлж удирдуулахыг эрэлхийлэн, үйлчлэх арга замуудыг авч үзэхдээ залбирч бай. Хэрэв танд хүсэл байвал, сурч мэдсэн сүнслэг зарчмуудаа хуваалцах боломж олдох болно. Гэрчлэлээ бусадтай хуваалцах арга замуудыг, түүнчлэн олон арга хэлбэ-рээр тэдэнд үйлчлэх боломжуудыг та олох болно. Та бусдад үйлчилснээр сайн мэдээний зарчмууд дээр анхаарал төвлөрүүлж, сурч мэдсэнээ амьдралд хэрэглэх замаар даруу байдлаа хадгалах болно. Зөвхөн тэр үед л өөрийн тань хүсэл эрмэлзэл, сүнслэг нөлөө сайн байгаад та баттай итгэх болно. Хариу нэхэлгүй-гээр харамгүй өгөхөд анхаар. Бусдын сонгох эрхийг хүндэтгэ. Эдгээр зарчмуудыг судалж, хэрэгжүүлэхэд бэлэн болохоос өмнө бидний олонх нь “тартагтаа тулаад байсныг” санагтун. Тусламж хүсч байгаа та нарын олонхийн хувьд мөн л ийм байхвий.

Өөрсдийнхөө амьдралд эсвэл хайртай хүмүүсийнхээ амьдралд донтолттой учирсан бусад хүмүүсийн талаар мэдсэн үед та энэ удирдамжийн тухай бас ХҮГ Гэр Бүлийн Үйлчлэлийн Донтолтоос Ангижрах Хөтөлбөрийн тухай тэдэнд таниулахыг хүсч болно. Хэрэв тэд энэ талаар ярилцахыг хүсвэл, тэдэнд ярилцах боломж олго. Ярилцаж байгаа зүйлийнхээ талаар тэдэнд сайн ойлголт өгөхийн тулд өөрийнхөө түү-хээс ярьж өг. Зөвлөгөө бүү өг эсвэл аль нэг арга замд тэднийг ягштал итгүүлэх гэж бүү оролд. Та хөтөлбөрийн тухай, амьдралыг тань адисласан сүнслэг зарчмуудын тухай тэдэнд зүгээр л мэдээл.

Хэрэв аль нэг донтогч хүн эдгээр сүнслэг зарчмуудыг хүлээн авч дагахад бэлэн биш байвал, түүний гэр бүлийн аль нэг гишүүн эсвэл найз нь хүлээн авч болохыг та анхаарч болно. Аюулаар дүүрэн, ороо бусгай энэ цаг үед амьдарч байгаа хүн бүр сайн мэдээний зарчмуудыг мэдэж, амьдралдаа хэрэгжүүлснээс ашиг тусыг олж чадах нь дамжиггүй. Энэ удирдамжийг Мормоны Номтой хамт хэн нэгэнд өгөхөд та сүнслэгээр нөлөөлөгдсөнөө мэдэрч болох юм. Ингэснээр та, Христэд ирснээр амьдралаа өөрчлөн шинэчлэхэд өөртөө тусалсан арга хэрэгслүүдийг бодитойгоор хуваалцаж чадна.

Өөр хэн нэгний төлөө та ямар нэг зүйл хийх буюу донтолтоос ангижрах найдварын захиасыг хуваалцсанаар, та тэр хүнийг өөрөөсөө хамааралтай болгох ёсгүй. Удирдамж болон хүчний төлөө Тэнгэрлиг Эцэг болон Аврагчид хандахаар хичээн чармайж байгаа бусад хүмүүст урам дэм хайрлах нь таны үүрэг мөн. Түүнээс гадна, эрх мэдэл олгогдсон Их Эзэний үйлчлэгчдэд хандахад нь бас тэднийг урамшуулан дэм-жихээс та дургүйцэх ёсгүй. Санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүсээр дамжин Их Эзэнээс агуу адислалууд ирж болдог.

Бусдад туслахыг хичээхдээ, хэрэв гэр бүлийн гишүүд нь тэднийг дэмждэггүй, эсвэл донтолтоос ангижрах нь цаг хугацаа шаарддагийг ойлгодоггүй бол, донтолтоос ангижрах нь тэдний хувьд хэцүү байх болно гэдгийг та ойлгох ёстой. Гэвч, бусад хүмүүс, тэр ч байтугай хамгийн ойр дотнын хайртай хүмүүс тань хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь хамаагүй, хэн ч гэсэн донтолтоос ангижирч чадна.

Сайн мэдээний зарчмуудаар дамжуулан донтолтоос ангижрах захиасыг бусдад хүргэхдээ, та тэвчээртэй, номхон дөлгөөн байх ёстой. Биеэ тоож, бардамнан сайрхах аливаа мэдрэмж таны шинэ амьдралд орон зайгүй юм. Та хаанаас хүрч ирснээ, бас Бурханы нигүүлслээр хэрхэн аврагдсанаа хэзээ ч бүү март. Наманчилдаг бөгөөд Түүнд хандцаг хүмүүсийн төлөө Есүс Христ “бүх нөхцөлд” (Мозая 29:20) яг адил зүйлийг үйлдэх болно.

Бусдад туслах урам зоригтоо та захиасыг хуваалцах, өөрийнхөө хөтөлбөр дээр ажиллах хоёрын хоорондох тэнцвэрийг хадгалахад анхаар. Таны гол анхаарах зүйл бол эдгээр зарчмуудыг өөрөө байнга хэрэгжүүлэх явдал байх ёстой. Эдгээр санаануудыг бусадтай хуваалцах таны хүч чармайлтууд донтолтоос ангижралтыг та хэр зэрэг чанд сахисан тэр хэмжээгээр л гагцхүү үр ашигтай байх болно.

Донтолтыг даван туулахын тулд таны сурч мэдэн амьдралдаа хэрэглэсэн эдгээр зарчмууд бол амьдралын тань бүх талд Их Эзэний төлөвлөгөөний дагуу өөрийг тань удирдах зарчмууд юм. Сайн мэдээний эдгээр зарчмуудыг хэрэглэснээр та Их Эзэн зарлиг болгосны дагуу эцсийг хүртэл тэвчиж чадах бөгөөд эдгээрийг баяр баясалтайгаар гүйцэлдүүлж чадна.

Хэрэгжүүлэх алхмууд

Нийтийн өмнө гэрчлэлээ хуваалц. Бусдад үйлчлэхдээ дуудлагууддаа хичээл зүтгэл гарган, авьяас чадвараа дайчилж ажилла. Гэр бүлийн үдэш, гэр бүлийн залбирлыг хийж бай. Ариун сүмд орж, тэнд шүтэн бишрэхэд бэлтгэ.

Тэнгэрлиг Эцэг болон Түүний Хайртай Хүү, Есүс Христийн хайр, нигүүлслийн тухай гэрчлэл тань цаашид зөвхөн онол байхаа болилоо. Энэ нь амьд бодит байдал боллоо.Үүнийг та биеэрээ үзлээ. Өөрийг тань хайрладаг Түүний хайрыг мэдсэнээрээ, бусдыг хайрладаг Түүний хайрыг та бас мэддэг боллоо.

“Цагаатгалыг хүртсэн бидний дундах хүмүүс бидний Их Эзэн, Аврагчийн тухай итгэл бишрэл бүхий гэрчлэлтэй байх үүрэгтэй юм” гэж Ерөнхийлөгч Ховард В.Хантер заасан байдаг (“The Atonement and Missionary Work,” номлолын шинэ ерөнхийлөгчдөд зориулсан семинар, 1994 оны 6-р сарын 21, 2).

Гэр орондоо анир чимээгүйхэн нөхцөлд гэрийн-хэндээ үг хэлээр бас үйл хэргээр гэрчлэлээ хэлж бай. Тогтмол болдог гэр бүлийн үдшүүд дээр, гэр бүлийн залбирал, гэр бүлээрээ судар судлах үеэр гэрчлэлээ хэл. Үйлчлэлийн төслүүдэд гэр бүлтэйгээ хамт оролцох үед Христийнхтэй адил амьдралаар амьдарч байгаа үед гэрчлэлээ хуваалцаж бай. Мацгийн болон гэрчлэлийн цуглаанууд, хичээлүүд дээр эсвэл Сүмд үйлчлэл үзүүлж байгаа үед, Сүмийн үйл ажиллагаа-нуудад гэрчлэлээ хуваалцаж болно.

Сүмийн дууодагууддаа хичээл зүтгэл гарган ажилла. Тойрог буюу гадастаа танд үүрэгт ажил байхгүй бол, үйлчлэхэд бэлэн байгаагаа бишоптоо мэдэгд. Гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор, ариун сүмд шүтэн бишрэх буюу үйлчлэхэд мөн тэнд Их Эзэнтэй гэрээнүүд хийхэд бэлтгэснээр та бас бусдыг адисалж чадна. “Ариун сүмийн үйлчлэл бол бидний бүх сургаал, үйл ажиллагааны эцсийн бүтээг-дэхүүн мөн” хэмээн Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли сургажээ (Conference Report, 2005 оны 10-р сар, 3; Ensign, 2005 оны 11-р сар, 4). Энэ уоирдамжио заагд-сан зарчмууд таныг ариун сүм рүү хөтлөх болно. Тэнд үйлчлэх хүслийг тань эдгээр зарчмууд нэмэгдүү-лэх болно.

Хэдийгээр та үүнийг өмнө нь боломжтой зүйл гэж бодоогүй байж болох ч гэсэн, одоо ариун сүмийн хаалгаар орж, тэндхийн амар амгаланд умбан, Түүний өргөөнд Их Эзэнд ойрхон байгаагаа мэдэрч буйгаар өөрийгөө төсөөлж чадна. Ариун сүмд та донтолтоос ангижрахыг үргэлжлүүлэх сүнсний хүчийг олох болно. “Ариун сүмийн тогтмол ажил сүнсний хүч чадлыг бий болгож чадна. Энэ нь өдөр тутмын амьдралын суурь зарчим, удирдамж, хамгаалалт, аюулгүй байдал, амар амгалан болон илчлэлтийн эх сурвалж болж чад-на” гэж Арванхоёрын Чуулгын Ахлагч Жозеф Б.Вөртлин хэлжээ (Чуулганы Илтгэлд, 1992 оны 4-р сар, 123; Ensign, 1992 оны 5-р сар, 88).

Донтолтоос ангижрах зарчмуудыг хуваалцаж, донтолттой тэмцэж байгаа бусад хүмүүст үйлчил. Эдгээр зарчмуудыг амьдралынхаа бүхий л үед хэрэглэ.

ХҮГ Гэр Бүлийн Үйлчлэлийн Донтолтоос Ангижрах Хөтөлбөр үйлчлэлийн агуу боломжуудыг санал болгодог. Цуглаануудад оролцож, туршлага, итгэл, найдвараа хуваалцсанаар та бусдад үйлчилж чадна. Та бусдыг дэмжиж, тэднийг бэхжүүлж чадна.

Сайн мэдээний зарчмуудыг амьдралд хэрэгжүүлснээр, Цагаатгал амьдралын бүх талд холбогддогийг та мэдлээ. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакер: “Христийн Цагаатгал уналтаас, сүнсний үхдээс гэтэлгэдэг учир зөвхөн мөнх бус амьдралын төгсгөлд л холбогдоно гэж бид зарим нэг шалтгаанаар боддог. Гэвч энэ бол үүнээс хавьгүй илүү ойлголт юм. Энэ бол өдөр тутмын амьдралд үргэлж байдаг, уриалан дуудагч хүч мөн. Гэм буруугаар сэтгэл эмзэглэх буюу шаналан зовоход эсвэл уй гашуугийн дарамтад биднийг өртөхөд Тэрээр биднийг эдгээж чадна” хэмээн гэрчилжээ (Conference Report, 2001 оны 4-р сар, 28; Ensign, 2001 оны 5-р сар, 23).

Үлгэр жишээгээрээ, урам дэм хайрласан үгсээрээ та энэ захиасыг бусадтай хуваалцаж чадна. Өдрийн турш уулзсан хүмүүстэйгээ инээмсэглэн мэндэлж бай. Тэдний хийсэн зүйлд талархлаа үзүүл. Боломж гарсан үед, Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирдэг найдварын тухай гэрчлэлээ хэлж бай.

Судалж, ойлго

Судрууд болон Сүмийн удирдагчдын сургаалууд донтолтоос ангижрахыг үргэлжлүүлэхэд тань туслах болно. Дараах судрууд болон хэлсэн үгсийг судал. Залбирч тунгаан бодох, хувиараа судлах, бүлгээр ярилцахад эдгээрийг ашигла.

Хөрвүүлэг ба донтолтоос ангижрах нь

“Хөрвүүлэгдэх гэдэг нь нэг итгэл бишрэл буюу үйл ажиллагааны нэг чиглэлээс нөгөө рүү шилжих шил-жилт юм. Хөрвүүлэг бол сүнсний болон ёс суртахууны өөрчлөлт юм. Хөрвүүлэгдэх гэдэг нь Есүс болон түүний сургаалуудыг зөвхөн оюун санаагаа-раа хүлээн авах төдийгүй, бас түүнд болон түүний сайн мэдээнд итгэхэд өдөөгдсөн итгэл юм. Энэ итгэл нь амьдралын утга учрыг ойлгох тухайн хүний ойлголт, сонирхол, бодол санаа, биеэ авч явах байдлаар Бурханд үнэнч байхад гардаг жинхэнэ өөрчлөлт, хувиралтыг бий болгодог” (Марион Г. Ромни, Conference Report, Гватемалын Бүсийн Чуулган 1977 он, 8).

  • Хөрвүүлэгдсэнийхээ дараа ах дүүсээ бэхжүүлэ-хийг Аврагч Петрт зөвлөсөн байдаг (Лук 22:32-ыг үз). Хөрвүүлгийн тухай Ерөнхийлөгч Ромнигийн тодорхойлолтын тухай мөн донтолтоос ангижрах туршлагадаа үүнийг хэрхэн хэрэглэх тухай бичнэ үү.

  • Бусад хүмүүс донтогч зан авираас ангижирч байгаа үед тэднийг хүчирхэгжүүлэх талаар та ямар бодолтой байдаг вэ?

Жижигхэн алхмуудаас ирдэг агуу өсөлт дэвшил

“Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. Мөн агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүү-дээс гарч ирдэг” (С ба Г 64:33).

  • Амьдралынхаа бүхий л нөхцөл байдалд эдгээр зарчмуудаар амьдрахыг бодсон үед өөртөө төрдөг бодол санааны тухай бичнэ үү. Жижигхэн алхмуудаар агуу үйлс бүтээгддэгийг ойлгоход энэ нь хэрхэн тусалдаг вэ?

Бусдыг хүчирхэгжүүлэх нь

“… Зарим бодгалиудыг наманчлалд авчрахад Бурханы мутар дахь зэмсэг байж болох нь миний бахархал; мөн энэ нь миний баясал.

Мөн болгоогтун, ах дүүсийн маань олон нь үнэхээр гэмшихийг, мөн Их Эзэн Бурхандаа ирэхийг харахад бодгаль минь баяслаар дүүрнэм; тэгээд Их Эзэн миний төлөө юу хийс-нийг санадаг би, тийм ээ, бүр тэрээр залбирлыг минь сонссоныг; тийм ээ, тэгээд миний зүг сунгасан түүний нигүүлслийн мутрыг санадаг болой би” (Алма 29:9–10).

  • Бид эдгээр зарчмуудын тухай гэрчлэлээ бусадтай хуваалцах хүсэлтэй байх нь донтолтоос ангижрахад шийдвэрлэх ач холбогдолтойг мэдсэн билээ. Туршлагаа хуваалцах нь донтолтоос ангижрахад, бат бөх итгэлтэй хэвээр үлдэхэд тань хэрхэн туслах вэ?

“… [Та нар] гашуудах тэдний хамт гашуудахад; тийм ээ, мөн тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруу-лахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд, мөн өөрийн байж болох хаана ч гэсэн, Бурханы гэрчлэгч болж, үхэлд хүртлээ зогсоход бэлний учир, мөнх амьдралыг авч болохын тулд, Бурханаар гэтэлгэгдэж, мөн та нар анхны амилуулалтын тэдний дунд тоологдож болохын тулд буюу—

Эдүгээ би та нарт хэлнэ, хэрэв энэ нь та нарын зүрхний хүслэн байх аваас, тэр өөрийн Сүнсийг та нар дээр илүү элбэгээр юүлж болохын тулд, та нар түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг дагана хэмээн гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр Баптисм хүртэхэд юу нь та нарт болохгүй байх билээ?” (Мозая 18:9–10).

  • Донтолтын талаарх таны туршлага донтолттой тэмцэж байгаа хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхэд тусална. Донтолтоос ангижирсан туршлага тань тэднийг тайвшруулахад тусална. Донтолтоос ангижрах алхмуудыг хэрэгжүүлснээс хойш Бурханы гэрч болон зогсох өсөн нэмэгдсэн хүсэл болон чадварынхаа талаар бичнэ үү.

Их Эзэний туслалцаатайгаар үйлчлэх нь

“Төгөлдөржилтийн замыг заахын тулд Гэтэлгэгч төгс бус хүмүүсийг сонгосон юм. Тэрбээр тэр үед ч ингэсэн юм; Тэрбээр одоо ч мөн ингэдэг” (Томас С. Монсон, Conference Report, 2004 оны 4-р сар, 19; Ensign, 2004 оны 5-р сар, 20).

  • Бид эдгээр зарчмуудыг төгс байдлаар хэрэгжүүлэх дадлагыг хараахан хийгээгүй учраас донтолтоос ангижрахыг бусадтай хуваалцахад бэлэн байна уу гэдгээ заримдаа эргэцүүлэн боддог. Аврагч төгс бус хүмүүсээр дамжуулан ажилладгийг ойлгосноор энэ нь айдсыг тань сарниулахад хэрхэн тусалдаг вэ?

Бурханы авралын хүч

“Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг … авралд хүргэх Бурханы хүч мөн” (Ром 1:16).

  • Танд өнгөрсөн үеийг эргэн харж, донтолтоо даван туулахад тань сүнслэг туршлага хэрхэн тусалсныг авч үзэх үед төрсөн бодлоосоо бичнэ үү. Христийн сайн мэдээний зарчмуудыг хэрэглэснээр донтолтоосоо ангижрах тухай бусдад ярихад дургүй байдаг бодол санаанаасаа бичнэ үү.

“Миний хүсэх тэр зүг уруу өөрийнхөө замаар явагтун, мөн чи юу хийх болон хаашаа явах нь Тайтгаруулагчаар чамд өгөгдөх болно.

Чи уруу таталтанд орж, мөн шагналаа алдахгүйн тулд ямагт залбирагтун.

Эцсээ хүртэл итгэлтэй байгтун, мөн харагтун, би чамтай хамт байна. Эдгээр үгс нь хүнээс буюу хүмүүсээс бус, харин надаас, бүр Есүс Христ, чиний Гэтэлгэгчээс, Эцэгийн тааллаар бөлгөө” (С ба Г 31:11–13).

  • Амьдралын сүнслэг замыг хадгалахыг хүсдэг хүмүүсийн хувьд Бурхан руу буцаж очиход нь тэднийг удирдах удирдамжаар судрууд дүүрэн юм. Эдгээр шүлгүүдээс та ямар тодорхой удирдамж олов?