Донтолт
Алхам 8: Уучлалыг Эрж Хайх


“Алхам 8: Уучлалыг Эрж Хайх,” Донтолтоос ангижрах хөтөлбөр: Донтолтоос ангижран, эдгэрэх удирдамж (2005), 47–52

“Алхам 8,” Донтолтоос ангижрах хөтөлбөр, 47–52

Алхам 8

Уучлалыг Эрж Хайх

Үндсэн Зарчим: Өөрийнхөө хор хохирол учруулан гомдоосон бүх хүмүүсийн жагсаалтыг бичгээр гаргаж, тэдний хохирлыг барагдуулж, дутагдлаа засч залруулах хүсэлтэй бол.

Биднийг донтолтоосоо ангижрахаас өмнө, энэбайдал амьдралын хэв маяг бидний харилцааг таслан, ардаа үлэмж хар толбо үлдээж, сүйрүүлэгч асар их хүчтэй хар салхи лугаа адил байлаа. Алхам 8 нь эвдэрч сүйрсэн зүйлийг цэвэрлэх, сэргээн засч болох бүхнийг дахин барьж босгох төлөвлөгөө гаргах боломж юм. Бид алхам 7 дээр ажилласнаар Аврагчийн нигүүлслийн эдгээгч хүчийг, бусдад хүрч ажиллах, түүнчлэн өмнөх харилцаагаа засч залруулах хүслийг мэдэрсэн юм. Гэвч залбирах, бас бишоп буюу санваартны аль нэг удирдагчаас зөвлөгөө авах цаг гаргахгүйгээр засч залруулахаар яарах нь “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой адил” болохыг бид мэдсэн билээ. Алхам 8 бол Алхам 9-д бусад хүмүүстэй холбоо тогтоож эхлэх үед тэдэнд хор хохирол учруулахгүй байх баталгаа болсон юм.

Харилцаагаа дахин сэргээхийн өмнө бид өмнөх сайхан харилцаануудаа олж тогтоох хэрэгтэй байв. Өөрсдийнхөө хор хохирол учруулсан хүмүүсийн жагсаалтыг гаргаж эхлэхэд эдгээр хүмүүсийн талаарх хамаг муу дурсамж маань сэргэж уг жагсаалтыг гаргахад хүндрэлтэй байгаагаа мэдэв. Өөрсдийн эдгээр сөрөг мэдрэмжээ Их Эзэнд хандан шударгаар гэмшин хүлээв. Хариуд нь Тэр бидэнд бүх өрнөөсөө уучлагдан чөлөөлөгдсөн нэгэн хүн, бусдыг уучлах хэрэгтэй байсан тухай сургаалт зүйрлэлтэй адил шийдвэр гаргах нь бидний өмнө тулгарсныг харуулсан юм. “Чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүл-сэн: Би чамайг өршөөсний адил чи бас анд нөхөр чинь болох тэр боолыг өршөөх ёстой байсан бус уу?” (Матай 18:32–33) хэмээн Их Эзэн бидэнд хэлэхийг чихээрээ тод сонсох шиг болж билээ.

Хэрэв ийм асуудал танд тулгарах юм бол, биднээс олон нь энэ тохиолдолд юу хийснийг та бас хийх хэрэгтэй байж болно. Өөрийгөө уучлахыг тэднээс хүсэх хэрэгтэй хүмүүсийн жагсаалтыг хийхээсээ өмнө, та өөрөө уучлах хэрэгтэй хүмүүсийн жагсаалтыг гарга. Зарим хүмүүсийн нэрс энэ хоёр жагсаалтанд давхардаж байвал бүү гайх. Хүмүүс харилцан бие биенээ гашуунаар гомдоосон тохиолдол олон байдаг. Ийнхүү бий болсон харилцан дургүйцлийг үгүй болгохын тулд хэн нэгэн нь уучлах хүсэлтэй байх хэрэгтэй.

Уучлалын энэхүү үйл явцыг эхлэхийн тулд бичих нь маш хэрэгтэй болохыг бид ойлгосон билээ. Бид уучлах хэрэгтэй хүмүүсийнхээ нэрийн ард, уршигт хэрэг явдал болоход анх төрсөн мэдрэмжээ, түүнчлэн ямар мэдрэмж төрөх гээд байдаг байсныг тэмдэглэдэг байлаа. Энэхүү жагсаалт нь шийдвэрлэгдээгүй бүх мэдрэмжүүдээ Эцэгтээ хуваалцахдаа залбиралдаа нарийн тодорхой байхад минь тусалсан юм. Христийн бидэнд өгдөг нигүүлслийн адил Түүний энэрлээр бусдад хандахад минь туслахыг гуйдаг байлаа. Өөрсдийн жагсаалтаас ялангуяа уучлахад хүндрэлтэй байх хүмүүсийн нэрсийг олох үед бид Аврагчийн зөвлөгөөг хэрэгжүүлж тэдний сайн сайхны төлөө өөрсдөдөө хүсдэг тэр бүх адислалуудыг тэдний төлөө хүсэн залбирдаг байлаа (Матай 5:44-ийг үз).

Эхний үед бусдыг уучлахад минь туслахын төлөө залбирах нь чин сэтгэлээсээ биш юм шиг санагдцаг байсан ч, яваандаа бид өрөвч сэтгэлийн гайхамшигт мэдрэмжээр адислагдсан юм. Бүр онцгой тохиолдолд ч энэ аргыг хэрэглэсэн хүмүүс өөрсдөө олж авч чадахааргүй их уучлах чадвартай болж байлаа. Нэгэн эгч хүүхэд ахуй насныхаа тухай бичиж, зүй бусаар харьцдаг байсан аавынхаа талаар залбирахад хэдэн долоо хоногийг зарцуулсан аж. Аавынх нь талаарх сөрөг болоод эмзэг сэтгэлийг нь Аврагч хөнгөвчилж өгснийг тэр баяртайгаар гэрчилж байв. Бид үүнтэй төстэй хүч чармайлтаар өөрсдийнхөө зан авир дахь дургүйцлийн учир шалтгааныг тал бүрээс нь нягтлан шинжиж, тэдгээрийг Аврагчийн өмнө хүлээн зөвшөөрөх замаар өөрсдийгөө гомдоосон хүмүүсийн тухайд хохирогчид байхыг эцэстээ больсон билээ. Бидэнд гомдсон хүмүүсийн гомдлыг арилгахыг бид шударгаар хичээсэн болохоор, биднийг уучлах байх гэж найдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг бид дуусгав.

Та энэ шатанд хүрч ирэн, жагсаалтаа эхэлсэн бол Их Эзэнээс удирдамж хүсэн залбирах хэрэгтэй. Эдгээр удирдамжууд танд тусалж болно. “Хүндрэлд оруулж зовоосон болон эвгүй байдалд оруулж ичээсэн хүмүүс миний өнгөрсөн болон одоогийн амьдралд байгаа бил үү?” хэмээн өөрөөсөө асуу. Тэдний нэрсийг бичиж, тэдний тухай өөрийн бодлыг зөвтгөж, тэдэнд хийсэн сөрөг үйлдлүүдийг зөвтгөх гэсэн уруу таталтыг эсэргүүц. Мэдээж хэрэг, өөрийнхөө гомдоосон хүмүүсийг бас санамсаргүй гомдоосон хүмүүсийг жагсаалтандаа оруул. Нас барсан хүмүүсийг бас яаж холбоо барихаа мэдэхгүй байгаа хүмүүсийг оруул. Алхам 9-ийг хэрэгжүүлэхдээ та эдгээр өвөрмөц асуудлыг шийдэх болно. Харин одоогоор, та Алхам 8 дээр ажиллахдаа, чигч шударга, чанд тууштай байх хүсэл эрмэлзэл дээрээ анхаарал төвлөрүүл.

Бүх талаас нь хандахын тулд өөрийн үл тоомсорлосон, эсвэл бусдыг гомдоосноо цайруулалгүй орхисон тохиолдлуудыг сайтар бодож ол. Жижиг зүйлсийг ч бүү орхи. Донтолтонд автсан үедээ бусад хүмүүстэй та догшин ширүүн харьцаагүй ч гэсэн, тэдэнд учруулсан хор хохирлынхоо тухай бод. Хариуцлагагүй буюу уур уцаартай байснаар, шүүмжилсэн буюу шударга бус байснаар хайртай хүмүүс, найз нартаа учруулсан хор хөнөөлийг хүлээн зөвшөөр. Өөр хүний ачааллыг нэмэгдүүлсэн, хэн нэгэн хүнийг гунигтай болгосон буюу түүнд төвөг удсан том жижиг аливаа зүйлсийг сайтар бодож ол. Худал хэлснээ, амлалтаа зөрчсөнөө, түүнчлэн бусдыг залилан мэхэлж, ашигласан тохиолдлуудаа сайтар бодож ол. Эдгээрт хохирсон хүн бүрийг жагсаа. Энэ үйл явцад таны Алхам 4 зан төлөвтөө өгсөн үнэлэлт дүгнэлт танд ашигтай удирдамж болж чадна.

Эцэст нь, өөрийнхөө хор хохирол учруулсан бүх хүний нэрсийг жагсаасны дараа, жагсаалтанд өөр нэг нэр-өөрийнхөө нэрийг нэмж оруул. Та донтолтонд автсан үедээ, бусдын нэгэн адил өөртөө хор хохирол учруулсан шүү дээ.

Алхам 8 дээр ажиллах явцдаа та энэ алхам бол гэм буруу буюу ичгүүрийг хэн нэгэнд-өөртөө юм уу жагсаалтанд орсон хүмүүст тохох дасгал биш гэдгийг сана. Таны харилцаанд учирсан хор хохирлууд болон үүнд та өөрөө хэрхэн холбогдсоныг дахиад нэг удаа шударгаар харах юм бол, гэм буруу болон ичгүүрийн ачааллыг Аврагч өргөх болно. Залруулга хийх хүсэлтэй болсноор, өөрийн тань хүч чармайлтуудад Тэнгэрлиг Эцэг баяртай байдгийг та мэдэж, үүнээс ирдэг амар амгалангаас та ашиг тусыг хүртэх болно. Аврагч таныг өнгөрсөн үеэс тань чөлөөлөх боломжийг олгох үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд энэ Алхам танд тусална. Та өөрийгөө болон өрөөл бусдыг уучлахыг хүсч байвал, Алхам 9-ийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа нь тэр.

Хэрэгжүүлэх алхмууд

Өөрийгөө болон өрөөл бусдыг уучил. Гомдоосон бущу хор хохирол учруулсан байж болох хүмүүсийн жагсаалтыг гарга

Алхам 8-д та өөртөө, өрөөл бусдад болон амьдралд шинэ зүрх сэтгэлээр хандах талаар гайхамшигтай үйл явцыг эхэлсэн билээ. Та дэлхийд зөрчил сөргөлдөөн, сөрөг бодол санааг биш, харин амар амгаланг нэмэрлэхэд бэлэн байгаа шүү дээ. Та хэн нэгнийг шударга бусаар шүүхээ больж, бусад хүмүүсийн амьдрал, алдаа дутагдлыг үнэлж дүгнэхээ орхих хүсэлтэй байгаа. Та зан төлвөө доогуурт тавьдгаа эсвэл үүнийг зөвтгөх шалтаг эрэхээ болиход бэлэн байгаа. Та өөр нэг зан төлвийн цогц үнэлэлт дүгнэлтийгэнэ удаад өөрийнхөө хор хохирол учруулсан хүмүүст өгөх хүсэлтэй байгаа.

Боломж гарсан үед та жагсаалтан дахь хүмүүстэй уулзах хүсэлтэй болно. Хэдий ингэж уулзах нь танд аймаар санагдаж болох ч гэсэн. Тэдэнд залруулга хийхийн тулд та чадах бүхнээ хийх хэрэгтэй. Бусад хүмүүс яах бол гэж айхаас илүүтэйгээр та Их Эзэнд итгэх итгэлээр амьдарч чадна. Алхам 8-д та ичгүүр болон айдастайгаар биш харин зарчмуудаар удирдагдсан амьдралаар амьдрах хүсэлтэй болж чадна.

Энэрлийн бэлгийг эрэлхийл. Бусдын төлөө залбир

Энэрлийн тухай Паулын агуу бодролыг хүмүүс мянга мянган жилийн турш уншиж, амьдралаа үүгээр загварчлахыг оролдож иржээ. Энэрэлтэй байхын төлөө олон хүмүүс хичээн чармайж ирсэн боловч, энэ нь гунигтайгаар бүтэлгүйтэж байлаа.

Энэрэл гэж юу болох үүнийг хэрхэн олж авдгийг бошиглогч Мормоны бичээсүүд тодруулсан байдаг. Энэрэл бол “Христийн цэвэр хайр” хэмээн тэрээр тодорхойлж, “зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан,” “Түүний Хүү Есүс Христийн бүх үнэн дагалдагчдад хандан залбирдаг” (Моронай 7:47, 48) хүмүүст Эцэг үүнийг өгдөг гэж сургажээ.

Энэрэл бол бид Есүс Христийг дагахад мөн Түүнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрлаж сурснаар хүлээн авдаг бидний бэлэг юм. Түүнийг хайрлах хайр, мөн Түүнээс ирдэг энэ цэвэр хайраар бид дүүрснээр Тэрээр биднийг хайрладаг шиг тийм хайраар бид бусдыг хайрлах чадвартай болсноо мэдэх болно. Бид бусдын алдаа дутагдлыг уучилж, өөрсдийнхөө дутагдлыг залруулах боломжтой болдог.

Бид залруулга хийхэд бэлтгэхийн тулд дараах дасгал ашигтай болохыг мэдсэн юм. Та өөрөө тухайн хүний талаар таагүй бодол санаатай байдаг хэн нэгний тухай бод. Хоёр долоо хоногийн турш зориуд өвдөг сөгдөн, тэр хүний төлөө өдөр бүр залбир. Тэр хүний талаарх бодол санаа, мэдрэмжинд тань гарч байгаа өөрчлөлтүүдийг тэмдэглэ. (Матай 22:37–38; 1 Коринт 13; 1 Иохан 4:19; Моронай 7:44–48-ыг үз.)

Судалж, ойлго

Танд Сүмийн удирдагчдын хэлсэн үгс болон судрууд Алхам 8-ыг хэрэгжүүлэхэд тань туслах болно. Тунгаан бодох, судлах, бичихдээ эдгээр судрууд болон асуултуудыг ашигла.

Христийн амгалан дөлгөөн дагалдагчид

“Иймийн тул, би сүмийнх болох та нарт, Христийн амгалан дөлгөөн дагалдагчид болох та нарт, мөн энэ цагаас хойш та нар тэнгэрт түүнтэй хамтрах болтлоо, Их Эзэний амралтыг олж чадахаар хангалттай найдвар олж авсан та нарт ярья.

Мөн эдүгээ ах дүүс минь, та нар хүмүүний үрстэй хамт амгалан дөлгөөн алхдагийн тань учир, та нарын талаар би эдгээр дүгнэлтэд хүрэв” (Моронай 7:3–4).

  • Эхний долоон Алхамд та Христийн амгалан дөлгөөн дагалдагч болох үйл явцыг эхэллээ. Их Эзэнтэй хамт амар амгаланд байгаа үед та бусад хүмүүстэй хамт амар амгаланд байхад илүү сайн бэлтгэгддэг. Та хүмүүстэй хамт амар амгаланд байхын тулд өөр ямар алхам танд хэрэгтэй вэ?

  • Алхмуудыг дарааллаар нь хэрэгжүүлэх нь мэргэн ухаан болох тухай бичнэ үү.

Их Эзэний төгс хайр

“Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна.

“Би Бурханыг хайрладаг” … учир нь … эхлээд Тэр биднийг хайрласан тул.” (1 Иохан 4:18–19).

  • Хэрэв та үүнийг төгс байдлаар хийхэд анхаарал төвлөрүүлэх юм бол, залруулга хийх нь таньд хэцүү саагдаж болно. Өөрийг тань хайрладаг Их Эзэний төгс хайр, уучлал гуйж байгаа хүнээ хайрлах таны хайр, боломжтой тохиолдолд хохирлыг нөхөн барагдуулах нь таны шийдвэр төгс байдлыг хэрхэн бэхжүүлэх вэ?

Бусдад хүрч ажиллах нь

“Шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү. Яллагдахгүйн тулд бусдыг бүү ялла. Уучлагтун, тэгвэл та нар ч мөн уучлагдана.

Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ” (Лук 6:37–38).

  • Тэдэнтэй эвлэрэх гэсэн хүч чармайлтыг тань зарим хүмүүс няцаах болов уу гэхээс айж болох ч гэсэн, энэ айдас тань тэднийг нэрсийн жагсаалтанд оруулахад, тэдэнд хүрч ажиллахад өөрийгөө бэлтгэхэд тань бүү саад болог. Адислалууд нь сэтгэлийн эмзэглэлээс хавьгүй их юм. Дээрх шүлгүүдийг судалж, залруулга хийх хүсэлтэй болсноос ирдэг адислалуудын тухай бичнэ үү.

“Бид Тэнгэрлиг Эцэгт хичнээн ойртох тусам, мөхөж буй бодгалиудыг төдийчинээ их өрөвч сэтгэлээр харах хүсэлтэй болдог; тэднийг бид мөрөн дээрээ авч явмаар бас нүглүүдийг нь ардаа авч хаямаар санагддаг. … Хэрэв та Бурханы нигүүлслийг өөр дээрээ байлгахыг хүсвэл, өөр хэн нэгэнд нигүүлслийг үзүүл” (Иосеф Смит, in History of the Church, 5:24).

  • Есүс Христгүйгээр, бид бүгд мөхөж буй, төгс бус бодгалиуд юм. Алхам 8-ыг хэрэгжүүлснээр та өөр ийм нэгэн “мөхөж буй” буюу төгс бус бодгальд залруулга хийхэд бэлтгэгдэж буй бас нэг төгс бус бодгаль гэдгээ мэдэхэд хэрхэн тусалдаг вэ?

Уучлах ба уучлахыг хүсэх нь

“Дараа нь Петр ирж, Түүнд-Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь,

Есүс айлдсан нь -Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье” (Матай 18:21–22).

  • Ганцхан удаагийн буруу зүйлийг уучлах мөн үүний төлөө уучлал гуйх нь олон удаагийн гэм буруугаар дүүрэн, удаан үргэлжилсэн нөхцөлд уучлах, уучлал гуйхаас илүү амар хялбар юм. Өнгөрсөн үед мөн одоо үед болсон уучлах шаардлагатай, олон удаагийн гэм буруутай үйлдэл болсон харилцааны талаар бод. Уучлах болон уучлал гуйх хүч чадлыг та хэрхэн олж болох вэ?

  • Есүс Христ хэрхэн уучлах чадварын хамгийн агуу жишээ болдог вэ? Бусдыг уучлахад танд туслах Түүний хүслийг анхааралтай авч үз.

“Иймийн тул, та нар бие биенээ уучлах ёстойг та нарт хэлнэ би; учир нь ах дүүсийнхээ зөрчлийг үл уучилдаг тэрээр Их Эзэний өмнө буруушаагдахааар зогсох буюу; учир нь түүнд илүү их нүгэл үлддэг болой.

Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” (С ба Г 64:9–10).

  • Бусдыг уучлахгүй байх нь уучлах ёстой уг гэм буруу буюу гэмт хэргээс илүү ноцтой нүгэл мөн гэж Есүс заасан байдаг. Өөрийгөө эсвэл өөр хэн нэгнийг уучлахаас татгалзах нь нүглийн төлөөх Аврагчийн Цагаатгалыг үгүйсгэхтэй хэрхэн адилхан бэ?

  • Дургүйцэл, гомдол нь таныг бие бялдрын хувьд, сэтгэл хөдлөлийн хувьд сүнслэг байдлын хувьд хэрхэн эвддэг вэ?

Гэм буруу болон гомдлын үеийг даван туулах нь

“Хүмүүсийн гараас барьж, тэдэнд эелдэг ялдамхнаар анхаарал тавихаас өөр юу ч тэднийг нүглээ орхиход тийм хүчтэйгээр хөтөлдөггүй. Харин үүний эсрэг тал нь хүмүүс найрсаг бус харьцаа, хамгийн бага хайрыг харуулахад, Ай энэ нь оюун ухааны минь дээр хүчтэйгээр нөлөөлж зүрх өвтгөм муу муухай бодлыг өдөөж, хүмүүний оюуныг дарангуйлах хандлагатай болдог” (Иосеф Смит, in History of the Church, 5:23–24).

  • Нинжин сэтгэл нь наманчлал, уучлал өөд хэрхэн хөтөлж болдгийг Бошиглогч Иосеф Смит дүрсэлжээ. Гэм буруу болон гомдлын үеийг даван туулагч байх хүслийнхээ тухай тунгаан бодож, бичнэ үү.

  • Нинжин сэтгэл, хайрыг өөрт тань харуулсан хүмүүсийн тухай бич. Тэдний үйлдлүүд танд хэрхэн сүнслэгээр нөлөөлсөн бэ?

  • Амьдралыг тань төвөгтэй болгож, сэвтүүлсэн харилцааг анхааралтай авч үз. Бусдад хайр, нинжин сэтгэлээр хандахад тэд ямар байдлаар өөрчлөгдөж болох вэ?

Хэвлэх