Донтолт
Арван Хоёр Алхам


“Арван Хоёр Алхам,” Донтолтоос ангижрах хөтөлбөр: Донтолтоос ангижран, эдгэрэх удирдамж (2005), iv

“Арван Хоёр Алхам,” Донтолтоос ангижрах хөтөлбөр, iv

ХҮГ-ийн Гэр Бүлд Зориулсан Үйлчлэл

Арван Хоёр Алхам

Алхам 1

Таны амьдрал утга учиргүй болж, өөрийн хүчээр донтолтоос салах хүч дутагдаж буйг хүлээн зөвшөөр.

Алхам 2

Бодол санаа, зүрх сэтгэлийн бүрэн эдгэрэлт буюу сүнслэг эрүүл мэндийг танд Бурханы хүч бүрэн төгсөөр сэргээж өгч чадна гэдэгт итгэ.

Алхам 3

Өөрийн хүсэл эрмэлзлэл, амь амьдралаа Бурхан Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд даатга.

Алхам 4

Зөв буруугийн дэнсэн дээр цэгнэн, өөрсдийнхөө зан төлөвт айж эмээлгүйгээр тодорхой үнэлэлт дүгнэлтийг өгч түүнийгээ бич.

Алхам 5

Алдаа дутагдлаа өөрийнхөө өмнө, Есүс Христийн нэрээр Тэнгэрлиг Эцэгийнхээ өмнө, мөн холбогдох санваартан эрх мэдэлтний өмнө, түүнчлэн өөр бусад хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөр.

Алхам 6

Бие хүний хувьд өөрийн зан төлвийн сул талуудыг Бурханаар арилгуулахад бүх талаар бэлэн бол.

Алхам 7

Алдаа дутагдал, муу зуршлуудыг арилгаж өгөхийг Тэнгэрлиг Эцэгээс даруухнаар гуй.

Алхам 8

Өөрийн хор хохирол учруулан, гомдоосон бүх хүмүүсийнхээ нэрийг жагсаан бичээд, тэдний хохирлыг нөхөн барагдуулж, засч залруулах хүсэлтэй бол.

Алхам 9

Боломжтой бол өөрийн хор хохирол учруулсан бүх хүмүүсээс уучлалт гуйж хохирлыг нөхөн барагдуул.

Алхам 10

Өөрийнхөө зан төлөвт үнэлэлт өгч, алдаа гаргасан тохиолдолд тэр дор нь буруугаа хүлээж бай.

Алхам 11

Тунгаан бодож, залбирлаар дамжуулан Их Эзэний хүслийг мэдэрч, Түүнээс дутагдлуудаа даван туулах хүчийг эрэлхийл.

Алхам 12

Есүс Христийн Цагаатгалын үр дүнгээр сүнслэг сэрэлт танд байгаа учраас, энэ захиасыг бусадтай хуваалцаж, эдгээр зарчмуудыг өөрийн хийх бүх зүйлдээ авч хэрэгжүүл.

Хэвлэх