“Ирээд, Намайг дага бяцхан хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа,” Найз, 2023 оны 3-р сар, 49.
Шинэ Гэрээ
Ирээд, Намайг дага бяцхан хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа
Матай 8; Марк 2–4; Лук 7
Бяцхан хүүхдүүдийг тань айлгадаг ямар зүйл байдаг вэ? Эдгээрээс аль нэг айдсыг сонгон, тайван ярилц. Тэгээд “Намайг айх үед Есүс надад амар амгалан байдлыг мэдрэхэд тусалж чадна” гэж хэлэхэд нь тэдэнд тусал.
Матай 9–10; Марк 5; Лук 9
Анхан шатны тусламжийн зүйлсийг цуглуулан, эдгээр нь биднийг эдгээхэд хэрхэн ашиглагддагийг тайлбарла. Тэгээд Есүс Христийн эдгээх хүч бүр илүү агуу гэдгийг тайлбарлаж өгөөрэй. Матай 9 дээрх гайхамшгуудын аль нэгийг ярьж өг.
Матай 11–12; Лук 11
Бяцхан хүүхдүүддээ зориулан долоо хоногийн өдрүүдийг жагсаан бич. Өдөр бүрийн нэрийг чангаар, гэхдээ “ням гараг” гэдгийг шивнэж хэл. Ням гараг бол Есүс Христийн талаар хүндэтгэлтэйгээр бодох онцгой өдөр гэдгийг тайлбарла.
Maтай 13; Лук 8; 13
Удаан хугацааны өмнө, итгэлтэй хүмүүс Есүс дээр Түүний хэлэх түүхийг сонсохоор ирдэг байсан гэдгийг тайлбарла (Матай 13-ыг үзнэ үү). Есүсийг сонсож байгаа хүмүүсийн зургийг зурахыг тэднээс хүс.
Матай 14; Марк 6; Иохан 5–6
Бяцхан хүүхдүүддээ зориулан эрүүл зууш бэлд. Талх, загасны гайхамшгийн тухай түүхийг ярьж өг (Maтай 14:15–21-ийг үзнэ үү). “Есүс надад юу хэрэгтэй гэдгийг мэддэг бөгөөд надад тусалж чадна” гэж хэлэхэд нь тэдэнд тусал.