“Динозаврын тухай ном,” Найз, 2023 оны 3-р сар, 22–23.
Динозаврын тухай ном
Софиа хөмсгөө зангидлаа. Тэр яагаад динозаврт дуртай байж болохгүй гэж?
Софиа, Алли хоёр ихэр бөгөөд маш дотно найзууд байсан. Тэд өөр өөр зүйлд дуртай байсан ба энэ нь илүү зугаатай байдаг байв! Тэд хамтдаа тоглох маш дуртай байлаа.
Нэг өдөр Софиа сургуулийн номын сангаас динозаврын тухай ном авав. Тэр үүнийг Аллид үзүүлнэ гэхээс догдолж байсан.
Ангийнх нь Тимми гэдэг нэртэй хүү “Чи үүнийг уншиж болохгүй” гэж хэлэв.
“Яагаад болохгүй гэж?” хэмээн Софиа асуулаа.
“Энэ чинь эрэгтэй хүүхдийн ном. Динозаврыг эрэгтэй хүүхдүүдэд зориулсан” гэж тэр хариулав.
Софиа хөмсгөө зангидлаа. Тэр яагаад динозаврт дуртай байж болохгүй гэж? Тэр уг номыг үүргэвчиндээ хийв. Тэр юу ч болсон бай үүнийг унших гэж байлаа.
Софиа өдөржингөө Тиммигийн хэлсэн үгсийг бодов. Тэр сургуулиа тараад гэртээ ирэхдээ цухалдсан хэвээр л байлаа.
“Юу болоо вэ?” гэж ээж нь асуув.
“Тимми намайг динозаврын тухай ном уншиж болохгүй, динозаврыг зөвхөн эрэгтэй хүүхдүүдэд зориулсан” гэж хэлсэн. Тийм биш биз дээ?” гэж Софиа хэлэв.
“Мэдээж тийм биш” гэж ээжийгээ хэлэхэд,
Софиа доош хараад, “Тэгвэл яагаад Тимми тэгж хэлсэн юм бэ?” гэж асуув.
Ээж нь “Тэр динозаврт дуртай ямар ч охиныг мэддэггүй байж магадгүй. Гэхдээ Тэнгэрлэг Эцэг бид бүгдийг адилхан бүтээгээгүй. Мөн Тэр биднийг бие биедээ эелдэг хандаасай гэж хүсдэг” гэж хэлээд,
Софиаг тэвэрчээ. “Тиммиг чамтай тэгж харьцсанд би харамсаж байна. Гэхдээ Тэнгэрлэг Эцэг чамд хайртай. Би ч бас.”
Софиа “Баярлалаа, ээж ээ” гэж хэлэхдээ сэтгэл нь илүү дээрдсэн байлаа.
Ээж нь “Би энэ талаар багштай чинь ярья, тэгэх үү?” гэж асуухад
Софиа “За” гэж толгой дохив.
Софиа Аллитай тоглохоор явлаа. Тэд Супер гүнжийн уралдаан гэдэг нэртэй тоглоом зохиосон бөгөөд Аллигийн хүүхэлдэйнүүд уралдааны машины жолооч нар байв. Уралдаан маш өрсөлдөөнтэй байсан ба харвасан сум мэт хурдан Чита гүнж түрүүлэв! Софиа, Алли хоёр баяр хүргэв.
“Өнөөдөр миний авсан динозаврын номыг үзмээр байна уу?” гэж Софиа асуулаа.
“Тэгье л дээ” гэж Алли хэлэв.
Софиа инээмсэглэн, Аллитай цагийг зугаатай өнгөрөөсөндөө баяртай байв.
Маргааш нь Софиагийн багш ангидаа зар танилцуулав. “Хүүхдүүд ээ, би та нарт нэг зүйл хэлэхийг хүсэж байна. Өөр өөр зүйлд дуртай байх нь хэвийн зүйл. Бидний бүх ном, тоглоомыг бүх хүнд зориулан бүтээсэн юм шүү” гэв.
Софиа үнэхээр их баярлав! Софиа уншлагын цагаар үүргэвчнээсээ динозаврын номоо гаргалаа.
Тимми ширээ рүү нь хүрч ирэв. “Чамайг энэ номыг уншиж болохгүй гэж хэлсэнд уучлаарай. Би бас динозаврт дуртай” гэж тэр хэлэв.
Софиа “Зүгээр ээ. Чи надтай хамт уншмаар байна уу?” гэж асуув.
“Тэгье л дээ.” Тимми түүний хажууд суун, “Баярлалаа!” гэв.
Софиа номоо дэлгэлээ. Тэр Тиммигээс өөр ч шинэ найзтайгаа хуваалцах нь сайхан байв.
Энэ түүх АНУ-д болсон.