“Миний баптисмын өдөр,” Найз, 2023 оны 3-р сар, 12–13.
Та нарын бичсэн түүх
Миний баптисмын өдөр
Сайн байна уу? Миний нэрийг Мэган гэдэг. Би Мексикт амьдардаг. Би амьдралынхаа онцгой үеийн талаар буюу баптисм хүртсэн өдрийнхөө талаар та нарт яримаар байна.
Би 8 насныхаа төрсөн өдрөөр баптисм хүртсэн. Би баптисм хүртэж төрсөн өдрөө тэмдэглэсэн болохоор энэ өдөр маш чухал өдөр байсан.
Баптисм хүртэхэд надад маш гайхалтай сэтгэгдэл төрсөн. Ээж минь намайг бэлтгэхийн тулд янз бүрийн үйл ажиллагаа бүхий дэвтэр хийж өгч билээ. Энэ нь надад баптисмын болон Тэнгэрлэг Эцэгтэй байгуулах гэрээнүүдийнхээ чухал ач холбогдлыг ойлгоход тусалсан.
Надад хайртай олон хүн миний баптисмд хүрэлцэн ирсэн. Тэднийг ирсэнд би маш баяртай байлаа. Би цагаан даашинз өмссөн, бас ус бүлээхэн байсан.
Аавыг надад баптисм хүртээсний дараа би биеэ хатаагаад, хувцсаа сольж өмссөн. Тэгээд би Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан. Санваар атгагчид намайг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр баталсан. Би маш их амар амгалан, хайр, баяр хөөрийг мэдэрсэн.
Би тэр өдрийг үргэлж санах болно. Би Бурхантай анхны гэрээгээ байгуулсан болохоор энэ нь маш онцгой байлаа. Би Есүсийг дагаж, Түүний зарлигуудыг сахих болно гэж амласан.
Хэрвээ чи баптисмынхаа өдрийг ямар байх бол гэж санаа зовж байгаа бол битгий санаа зовоорой. Тэнгэрлэг Эцэг чиний сонголтод баяртай байх болно!