“Есүсийг хамтдаа дагах нь,” Найз, 2023 оны 3-р сар, 26–27.
Есүсийг хамтдаа дагах нь
“Гэрчлэл,” Жөүи Р., 7 настай, АНУ, Техас
“Христ бидэнд хайртай,” Андрэа В., 8 настай, Гватемал, Реталулеу
Гидеон Т., 10 настай, АНУ, Мичиган
Элла Ж., 9 настай, Финланд, Уусимаа
Пауло Б., 6 настай, Бразил, Парана
Би найрсаг байж, охин дүүтэйгээ тоглохыг хичээж байгаа. Надад зугаатай санагдаж байна! Найрсаг байж, хайраа харуулах нь намайг, гэр бүлийг минь мөн Тэнгэрлэг Эцэгийг баяр хөөртэй болгодог гэдгийг би мэднэ.
Нэд Б., 7 настай, АНУ, Юта
Би баптисм хүртэх үедээ маш тайван, баяр баясгалантай байсан.
Тадэо Б., 8 настай, Уругвай, Монтевидэо
Бид амьдарч буй газрынхаа ойролцоох алтанзул цэцгийн талбайд очсон. Би нарны гэрэлд хурц тод, баяр хөөр төрүүлэм өнгөнүүдийг харах үедээ Аврагчийн хайрыг мэдэрсэн. Би энэ үзэсгэлэнт дэлхийд амьдардагтаа баяртай байна!
Жазлин И., 6 настай, АНУ, Вашингтон
Би усанд сэлэлтийн хичээл авахаас айж байв. Намайг сэлж сурах зоригтой байхад минь туслаач гэж би залбирсан. Ариун Сүнс хамгийн мундаг!
Эстэр Ф., 6 настай, АНУ, Техас
Манай ангид нэг сонсголгүй хүүхэд байдаг. Би ангидаа түүнд туслахын тулд түүнтэй дохиогоор ярьдаг. Би түүнд тусалж байхдаа халуун дулаан мэдрэмжийг мэдэрдэг.
Эвэри Х., 9 настай, АНУ, Юта
Би зайрмагны ишээр Нифайн завийг барьсан. Би Нифайн үлгэр жишээнд талархдаг.
Олли Т., 10 настай, Канад, Алберта
Би байнга залбирч, жижиг арга замаар ч гэсэн туслахыг чадахаараа хичээдэг.
Кинг Н., 12 настай, Мьянмар, Янгон