2023
Мормоны Номын талаарх миний зорилго
2023 оны 3-р сар


“Мормоны Номын талаарх миний зорилго,” Найз, 2023 оны 3-р сар, 31.

Хүүхэд, өсвөр үеийнхэн

Мормоны Номын талаарх миний зорилго

Чихэвч зүүгээд судар уншиж буй охин

Зураг чимэглэлийг Рэйчэл Хоффмэн-Бэйлс

Би ах, эгч нарынхаа адилаар баптисмынхаа өдрөөс өмнө Мормоны Номыг уншиж дуусгах зорилго тавьсан юм. Тэгтэл КОВИД гарч, би хичээлээсээ их хоцорсон ба унших нь надад нэлээн бэрхшээлтэй байлаа. Мормоны Номд маш олон хэцүү үг байдаг бөгөөд надад тусламж хэрэгтэй болов.

Тэгтэл аав, ээж, бид гуравт нэг санаа төрлөө. Би ээжийнхээ утсан дээрх Gospel Library аппликэйшныг ашиглан Мормоны Номыг сонссон. Би унших хурдыг нь удаашруулсан бөгөөд тэгснээр илүү амархан дагаж уншиж чадаж байв. Би бас уншлагын дундуур завсарлан, аппликэйшнд хавсаргасан видеонуудыг үздэг байсан. Би унших тутамдаа хүснэгт дээр чагт тавьдаг байв. Мөн уншиж байгаа зүйлийнхээ талаар ээжтэйгээ ярьдаг байлаа. Үнэхээр зугаатай байсан!

Би уншихдаа сайжирсан хэдий ч баптисмынхаа өдрийн өмнө дуусгаж чадна гэж бодохгүй байлаа. Тиймээс би баптисмынхаа өдрийн өмнө дуусгахын оронд, он дуусахаас өмнө (нэг сарын дараа) дуусгая гэж шийдсэн. Би уншсаар байлаа. Заримдаа ээж эсвэл эгч минь надтай уншдаг байсан.

12-р сарын 31-нд би Мормоны Номыг уншиж дуусгасан. Гэрийнхэн маань бүгд надад баяр хүргэсэн. Тэгээд би өрөө рүүгээ залбирахаар орсон юм. Би Мормоны Ном үнэн эсэхийг асуугаад, маш сайхан мэдрэмжийг мэдэрсэн.

Залбирах үед минь Тэнгэрлэг Эцэг намайг сонсдог гэдгийг би мэднэ. Тэнгэрлэг эцэг эх минь надад хайртай гэдгийг би мэднэ. Би Мормоны Ном бол Бурханы үг гэдгийг, Есүс надад хайртай гэдгийг мэднэ.