“Ирээд, Намайг дага үйл ажиллагаа,” Найз, 2023 оны 3-р сар, 6–7.
Ирээд, Намайг дага үйл ажиллагаа
Гэр бүлийн үдэш, судар судлах юм уу зугаатай үйл ажиллагаанд зориулав!
Шуурга
Түүх: Есүс Христийн шуурга намдааж байгаа түүхийг 46-р хуудаснаас эсвэл Марк 4:36–41-ээс уншина уу. Есүсийн чамд амар амгаланг авчирдаг арга замуудын талаар ярилц.
Дуу: “Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (Хүүхдийн дууны ном, 42–43) дууг дуул.
Үйл ажиллагаа: Тойрч зогсоод, хөнжлийн тал талаас барь. Хөнжил дээрээ бөмбөг тавиад, далайн давалгаанд шидэгдэж байгаа завины адилаар бөмбөгөө зөөлнөөр шидлэн өнхрүүл. Бусдадаа хурдан, удаан эсвэл “хөдөлгөөнгүй” бай гэж ээлжээр хэл.
Гайхамшгийг таах тоглоом
Түүх: Есүс Христ олон гайхамшгийг үйлдсэн. Есүс алхаж чаддаггүй хүнийг эдгээсэн. Тэр нас барсан охиныг амилуулсан. Тэр сохор хүмүүст хараа оруулсан. (Матай 9-ийг үзнэ үү.) Есүс өөр ямар гайхамшиг үйлдсэн бэ?
Дуу: “Есүсийн түүхүүдээс яриач,” (Хүүхдийн дууны ном, 36).
Үйл ажиллагаа: Өөр өөр цаасан дээр Есүсийн үйлдсэн гайхамшгуудыг бичээд, саванд хий. Цаасыг сонгон сугалаад, үүн дээр бичсэн гайхамшгийг уншин, дүрсэлж зур. Бусад нь аль гайхамшиг болохыг тааж болно!
Хамтран ажиллах
Түүх: Есүс Христ “Буулга минь аятай, ачаа минь хөнгөн” (Матай 11:30) хэмээн хэлсэн. Буулга нь хоёр амьтан хамтдаа аливаа зүйлийг чирэхэд тус болдог. Бид Есүсийг дагахаар сонгох үед Тэрээр бэрхшээл зовлонг туулахад маань тусалж чадна.
Дуу: “If the Savior Stood Beside Me” (ChurchofJesusChrist.org)
Үйл ажиллагаа: Ямар нэг хүнд зүйлийг өрөөний нөгөө тал руу зөөхийг хэн нэгнээс хүс. Тэгээд уг зүйлийг өөр хүнээр туслалцуулан зөөлгө. Биднийг Аврагчаас тусламж гуйн хандах үед ачаа маань хэрхэн хөнгөрдөг талаар ярилц.
Өөрийн гэсэн сургаалт зүйрлэлийг бич!
Түүх: Есүс “сургаалт зүйрлэл” бүхий түүхийг ашиглан сайн мэдээг заадаг байсан. Түүний ярьсан нэг түүх нь гичийн жижигхэн үр хэрхэн том мод болж ургадаг тухай түүх юм (Матай 13:31–32-ыг үзнэ үү). Тэр юу зааж байсан бэ? Есүс өөр ямар сургаалт зүйрлэлүүдийг заасан бэ?
Дуу: “Би зүрх сэтгэлээрээ сонсох юм бол” (ChurchofJesusChrist.org)
Үйл ажиллагаа: Сургаалт зүйрлэлүүд нь сайн мэдээг илүү сайн ойлгоход бидэнд тусалдаг. Өөрийн сургаалт зүйрлэлийг бичихээр 8-р хуудсыг гаргана уу. Өөрсдийн сургаалт зүйрлэлийг гэр бүлийн гишүүд болон найзуудтайгаа хуваалц.
Хангалттайгаас илүү
Түүх: Есүс Христ нэг удаа хүмүүст заасаар бүтэн өдрийг өнгөрөөжээ. Хүн бүр өлсөж байв. Гэвч тэдэнд таван талх, хоёрхон загас л байлаа. Есүс талх, загасыг адислан, шавь нар нь үүнийг хүмүүстэй хуваалцав. Тэгтэл 5000 гаруй хүнд хангалттай хүрч, бүр илүү хоол үлдэв! (Maтай 14:15–21-ийг үзнэ үү.)
Дуу: “Би Есүс шиг байхыг хичээнэ,” (Хүүхдийн дууны ном, 40–41.)
Үйл ажиллагаа: Дуртай талхаа барьж эсвэл 8-р хуудсан дээрх жорыг ашигла. Исгэгч хөрөнгө шиг жижигхэн зүйл хэрхэн бүтэн талх болгодгийг анхаар. Есүс чиний багахан хичээл зүтгэлийг хэрхэн том болгож байсан бэ?