2023
Есүс Христ баптисм хүртсэн
2023 оны 3-р сар


“Есүс Христ баптисм хүртсэн,” Найз, 2023 оны 3-р сар, 24–25.

Есүсийн тухай түүхүүд

Есүс Христ баптисм хүртсэн

Энэ цаасыг салгаж аваад, дундуур нь нугал. Түүхийг ярьж байхдаа, энэ зургийг дээш барь.

Зураг
Иохан Баптисч Есүст баптисм хүртээж байгаа уран зураг

Зургийг Грэг Олсэн

Иохан Баптисч бошиглогч байсан. Тэр Есүс Христийн талаар хүмүүст заадаг байв. Нэгэн өдөр Иохан Иордан голд баптисм хүртээж байв. Тэгтэл Есүс ирсэн. Тэрээр Иоханаас өөрт нь баптисм хүртээхийг хүслээ.

Тэнгэрлэг Эцэг хүн бүрд баптисм хүртэхийг зарлигласан хэмээн Есүс хэлэв. Тэр Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагахыг хүсжээ. Тэр бидэнд үлгэр жишээ үзүүлэхийг хүссэн.

Иохан Иордан голд Есүст баптисм хүртээв. Есүсийг уснаас гарахад хүмүүс Тэнгэрлэг Эцэгийн дуу хоолойг сонсов. “Энэ бол миний хайрт Хүү, Түүнд миний таалал оршдог” гэж Тэр хэлэв.

Бид баптисм хүртсэнээр Есүс Христийн үлгэр жишээг дагадаг. Биднийг Хүүг нь дагахад Тэнгэрлэг Эцэг баяртай байдаг.

Хэвлэх