2023
Газар хөдлөлтийн үеийн залбирал
2023 оны 3-р сар


“Газар хөдлөлтийн үеийн залбирал,” Найз, 2022 оны 3-р сар, 4–5.

Газар хөдлөлтийн үеийн залбирал

Вайлэтыг сэрэх үед бүх зүйл чичрэн доргиж байв.

Энэ түүх Перуд болсон юм.

Зураг
Бяцхан охин орон дээрээ хөнжлөө тэврээд цочиж сэрсэн байгаа нь

Вайлэтыг унтаж байтал доргих чимээ түүнийг сэрээв. Эхлээд тэр аянга дуугарч байна гэж боджээ.

Гэтэл доргих нь улам бүр чангарч, унтлагынх нь өрөөний цонхыг чичиргэж байлаа.

Вайлэт тэр даруй босон суулаа. Газар хөдөлж байв!

Вайлэт гэрийнхэнтэйгээ Перуд нүүж ирээд тийм ч удаагүй байсан. Энд газар хөдлөлт олон тохиодгийг тэр мэдэж байлаа. Гэрийнхэн нь болон тэр өөрөө үүнд бэлтгэж, юу хийх талаараа дадлага хийсэн байв. Гэхдээ энэ нь бодож байснаас нь илүү аймаар байлаа. Өөрийнх нь бие чичирч байгааг тэр мэдэрч байв.

Вайлэт гал тогооны өрөө рүү гүйж ороод, ширээн доор мөлхөж суув. Хэдхэн мөчийн дараа хоёр дүү нь, бас аав, ээж нь хүрч ирэв.

Аав нь “Дадлага хийснээ санасан нь сайн байна. Бүгдээрээ зүгээр үү?” гэж асуулаа.

Вайлэтын хоёр дүү толгой дохив.

Гэхдээ Вайлэт айж байлаа. Тэр нүдээ анив. Эргэн тойронд нь юмс чичрэн доргиж байгааг тоохгүй байхад хэцүү байв.

Тэгээд Вайлэт залбирахаа санажээ. Тэр гараа энгэртээ зөрүүлэн, толгойгоо бөхийлгөв. “Хайрт Тэнгэрлэг Эцэг минь, гэр бүлийг маань анхааран халамжлаач” гэж тэр шивнэлээ.

Зураг
Газар хөдлөлтийн үеэр ширээн доор суугаад залбирч байгаа гэр бүл

Вайлэт үргэлжлүүлэн залбирсаар байв. Хэн нэгэн өөрийг нь тэвэрч байгаа мэт санагдлаа. Тэр залбирч дуусаад, дээшээ хартал аав, ээж хоёр нь гараа энгэртээ зөрүүлсэн байв. Хоёр дүү нь бас адил. Тэд бүгдээрээ залбирч байв! Газар чичирсэн хэвээр байлаа. Гэхдээ Вайлэт зүрх сэтгэл, оюун санаандаа амар амгаланг мэдрэв.

Эцэст нь чичиргээ зогсов. Вайлэт гэр бүлийнхэнтэйгээ хамт аюулгүй байдлаа бататгахын тулд ширээн доор дахин хэсэг суув.

“Чи зүгээр үү?” гэж ээж нь Вайлэтаас асуулаа.

Вайлэт “Зүгээр ээ, Эхлээд би маш их айж байсан. Гэхдээ залбирсны дараа надад арай дээр болсон” гэж хариулав. Тэр ээжийгээ тэврэв. Тэнгэрлэг Эцэг өөрт нь амар амгаланг мэдрэхэд тусалсанд тэр баяртай байлаа.

Зураг
PDF түүх

Зураг чимэглэлийг Тоби Ньюсам

Хэвлэх